Х.Нямбаатар: Голын голдирол руу түрж барьсан барилгыг албадан буулгана

Л.Бямбажав
2024/03/16

Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудад өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талд Дунд голын голдирлыг хааж, хашаа барьсны улмаас өнгөрсөн зуны үерээр тус гол гүүр даван үерлэсэн тул голын ай савыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайн орчим дахь бургаснуудыг шилжүүлэхэд байгаль орчны үнэлгээ хийлгэх, зөвшөөрөл авах гэх мэт маш их хугацаа, төсөв шаардагдах тул эхний ээлжид түвшинг нь 1.5 метрээр доошлуулахаар төлөвлөж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэлж байв.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх” хотхоны ойролцоо голын голдирол хаан зөвшөөрөлгүй хашаа барьж, гүүрэн байгууламж, орц гарц хийсэн зөрчил гарсан. Гэвч тус гүүрэн байгууламж нь өнгөрсөн оны үерийн үеэр урссан байдаг. Мөн тухайн байршилд голын голдирол руу түрж барьсан “Эрдэм транс” ХХК-ийн сэндвичин барилгыг буулгах тухай мэдэгдлийг холбогдох байгууллагуудаас таван удаа хүргүүлсэн юм.

Тухайн байршлуудад ажиллах үеэр Хотын дарга Х.Нямбаатар

  • Голын голдирол хааж хашаа, байгууламж барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэх
  • Шаардлага биелүүлээгүй тохиолдолд барилга, байгууламжийг албадан буулгаж, чөлөөлөх
  • Чөлөөлсөн байршилд голын ай савыг тэлж, үерийн даланг бетоноор хүчитгэх
  • Чөлөөлсөн байршил дахь голын голдирлыг хэлбэржүүлэн, хавтанжуулах, далан хүчитгэх ажлын төсвийг яаралтай тооцоолон гаргахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн тэрбээр “Голын голдирол руу олон аж ахуйн нэгж түрж орон барилга барьснаас үүдэж өнгөрсөн зуны үерийн эрсдэл үүссэн. Тиймээс Шарга морьтын гүүрнээс эхлээд Туул, Дунд голтой нийлдэг хэсэг хүртэлх Сэлбэ голын сав газарт байгаа лаг хагшаасыг цэвэрлэх, бургас зөөх, голын голдирол руу шахаж барьсан иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг чөлөөлж, даланг өргөсгөн, бетонон хавтангаар хүчитгэх ажилд энэ жил 10 тэрбум төгрөг төсөвлөнө. Иймд голын голдирол руу түрж орон, барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газраа чөлөөлж, нийслэлээс тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” хэмээсэн юм.


3
angry
0
care
2
haha
15
liked
2
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/03/18
0
0
Нямбаатар газрын асуудлыг цэгцлээд өгвөл хуульч хүн мөрдөж мөшгөөд харинч сайн хийх байх
Хариулах
202.126.88.76
2024/03/18
0
0
Тэгээд дур дураараа аашлаад хөвөөд, живээд байж дээ. Эрх чөлөө гэж
Хариулах
2405:5700:310:ce4:8dc3:1b2d:52c:16ad
2024/03/18
0
0
Санаанд орсоноо ярьдаг ам бардам гуяа шалдан
Хариулах
202.126.90.87
2024/03/18
0
0
гол. ДОТОР БАРЬЧИХСАН БАЙШИНГИЙНХАА АСУУДЛЫГ ШИЙДЧИХ.
Хариулах
103.212.116.195
2024/03/18
0
0
Бургас яасын яагаад бургас зайлуулна гээд байгаан бэ. Бүр голын гольдрол дотор баригдсан барилгадаа арга хэмжээ авч дийлэхгүй байгаа үе үеийн готын захиргаа даа.
Хариулах
2405:5700:310:8de8:6d62:8734:da4e:14e8
2024/03/18
0
0
Авилгал хорооллоо нураалгахгүй гээд өөр барилга руу давшилж байна уу. Авилгал Аква гардeн Сумьяабазар та 2 ынх биз дээ.
Хариулах
2405:5700:300:8366:2987:6560:9805:b63
2024/03/17
0
0
Хэзээ вэ. Ажил авсан цагаасаа л ярилаа.
Хариулах
202.9.40.67
2024/03/17
0
0
Түмэн олны, улсын эрх ашгийн үүднээс том толгойтой, мөнгөөр бүхнийг шийдэж болно, болдог, болгодог гэж үзсээр ирсэн зэрлэгүүдийн байршилаа олоогүй барьсан барилгууд, хашаа хороог буулгах л хэрэгтэй!!!
Хариулах
59.153.115.95
2024/03/17
2
0
Буулгах нь зөв бас голын голдиролд буусан айлуудад битгий тусламж өг. Өөрсдөө буруу газар буучихаад улсын мөнгөөр тоглож болохгүй. Улсын мөнгө чинь бид наоаас авсан татвар юм шүү
Хариулах
66.181.185.39
2024/03/17
1
1
Чойжилсүрэн л голидрол байтугай дотор нь барьсан. Түүний барилгыг нурааж чадахуу?!
Хариулах
66.181.185.39
2024/03/17
1
0
Чойжилсүрэн л гол дотор бариад байгаа. Түүний барилгыг нурааж чадахуу?!
Хариулах
202.55.182.26
2024/03/17
0
1
Амаараа л нураасаар л
Хариулах
66.181.188.16
2024/03/16
2
0
буулгаж чадах уу сүр Данзан болоол бхийм уу сонгууль ойртохоор л угаасаа ингэдэг ш дэ
Хариулах
66.181.185.39
2024/03/16
2
0
Нураа!!! Нямка чт чойжилсүрэггээс айхгүй биздээ. Улсууд ярих нь хуул стандарт зөрчиж барьсан барилгын ихэгх нь хурд буюу члйжилсүрэнгийх гэж байна. Зориштой нураа
Хариулах
202.131.251.66
2024/03/16
3
0
шаана биз аан сонгуулийн дараа хуугаараа зугтана мангарууд гол ажил нь шаах цавчих өөр
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18