"Метроны зөвлөх үйлчилгээнд зарцуулах 54 сая ам.доллар их мөнгө биш"

Л.Бямбажав
2024/03/04

Нийслэл Улаанбаатар хотод метро барихтай холбоотойгоор “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар хотын метроны төслийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Түүний хувьд дэлхийн дөрвөн улсын метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай, одоогоор Египет улсын метроны төсөлд ажиллаж байгаа аж. 
Тэрбээр “Дэлхийн бусад улс ч метроны төсөлдөө зөвлөх үйлчилгээг авдаг. Улаанбаатар хотын метроны төсөлд зургаан жилд 54 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ нь огт их мөнгө биш, төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэлтэй харагдаж байна. Дэд бүтцийн томоохон төслүүд өртгийн 5 хувь орчимд зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд ихэвчлэн 100-200 сая ам.долларт 10 жил орчим гэрээтэй байдаг. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн зүйл. Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд 5 компанийн нэгдэл бүхий 13 улсаас 80 гаруй экспертүүд ажиллаж байна. Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотын метротой холбоотой судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа тул төслийн сүүлийн хоёр шатыг 6 жилд гүйцэтгэх боломжтой. Энэ төсөл шинээр эхлээгүй, их удаан гацсан ажил одоо үргэлжилж байна гэж харж байна. Мөн дэд бүтцийн томоохон ажлыг ямар нэг нам, улстөрч удирдан хянах боломжгүй. Тиймээс дэлхийн бусад хотууд том төслүүддээ олон улсын нарийн мэргэшсэн инженерүүдийг зөвлөх багтаа авч төслөө удирдуулдаг. Барих компаниас тусад нь зөвлөх үйлчилгээний баг авдаг шалтгаан нь барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянаж, өртгийн өсөлт, аль болох хугацааг сунгахгүй, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэт барихыг шаарддаг” гэжээ. 

Түүний одоо ажиллаж буй Египет улс өдөр бүр нэг цагийн цахилгааны хязгаарлалт хийдэг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байгаа аж.



1
angry
0
care
4
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.203
2024/03/05
0
0
Даржин Монголын хувьд их мөнгө.
Хариулах
2405:5700:581:a6c7:814b:208:ed6f:4318
2024/03/05
0
0
Хөөрхөн жоохон бацаан бэ. Ер нь хичнээн хүн цаг ажиллахыг тооцох хэрэгтэй мөн тухай хөрөнгө оруулалтын зардлын 1-3 хувьд байхөд хангалттай.
Хариулах
2405:5700:303:97a1:8da5:ffa8:f08d:f91e
2024/03/04
0
0
Энэ хулгайчид хэдэн үеээрээ идэх мөнгө хусаад ханахгүй
Хариулах
202.126.90.78
2024/03/04
0
0
Үнэхээр хийх гэж байгаа бол энэ олон реклам сурталчилгаагүй. Энэ залуу мэтийг тайлбаргүй зүгээр хийчихээч дээ. Улам л өөрсдийгөө улс төр хийж иргэдийн толгойг угаах гэж оролдож байгаагаа нотлоод байх юм
Хариулах
202.131.251.66
2024/03/04
0
1
ХӨӨРХИЙ ДӨӨ НЭГ ИХ ОНОЛ АМЬДРАЛ ДЭЭР АЖИЛ ЯАЖ ЯВАХЫГ МЭДЭХГҮЙ ЗҮГЭЭР Л УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ЯАНА ДАА ЭНЭ ОРОН СҮЙРЧЭЭ СҮЙРЧ
Хариулах
124.158.68.167
2024/03/04
0
0
54 мянган доллар нь одоогийн 185 тэрбум төгрөг шүү дээ. Энэ 185 тэрбум тийм бага мөнгө юм уу. Энэ бол асар их мөнгө. Үүнийг бага мөнгө гэхээр монголын дарга нар бүгдээрээ галзуурчихсан юм байна.
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18