Ломбардын зээлийн хүүгийн дээд хэмжээ 4.5 хувь боллоо

Л.Бямбажав
2024/03/01

Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл нэгдүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, мөнгөн зээлийн /ломбард/ үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон. Уг шийдвэрийг өнөөдрөөс буюу 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. 

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэдэг нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх буюу зөвхөн ломбард болохыг тус хорооноос тодотгов. Судалгааны ажил, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг хэлэлцэж, дээрх шийдвэрийг гаргасан.

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталж уг хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулсан.

Тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах үүргийг хүлээжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.87
2024/03/02
0
1
Хувь зээлдэгч нар бүүр 10% шүдээ. Тэр дээрэмчдийг яах гэж байна
Хариулах
103.9.90.100
2024/03/01
0
0
ЖДҮ гээс жилийн 3 хувийн хүүтэй зээл аваад ломбардад сарын 4.5 аар хүүлж мөнгө угаасан нөхдүүд мөн ч ашигтай даа
Хариулах
103.9.90.100
2024/03/01
0
0
ИЙМ ӨНДӨР БАЙВАЛ ХААХ ХЭРЭГТЭЙ .САРЫН 4.5 ГЭНЭ ҮҮ.
Хариулах
103.9.90.100
2024/03/01
0
0
ЛОМБАРДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ БАНКНЫ САРЫН ХҮҮГЭЭС ДЭЭГҮҮР БАЙЖ БОЛОХГҮЙ
Хариулах
103.9.90.100
2024/03/01
0
0
ХААХ ХЭРЭГТЭЙ
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18