ШӨХТГ: Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдан гурилын үнийг зэрэг нэмсэн

М.Төгөлдөр
2024/02/29

Гурил үйлдвэрлэгчид 2023 онд 5-9 удаа үнэ нэмсэн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаар улаанбуудайн гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн мэдээллийн эхэнд ШӨХТГ-аас 2022 онд улаанбуудайн гурил үйлдвэрлэгч томоохон 8 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар “Улаанбаатар гурил”, “Од групп” зэрэг компани нь буудайн гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль ногдуулсан бөгөөд хэрэг шүүхийн шатанд явж байгаа талаар дурьдаад, “Сүүлийн үед иргэд, хэрэглэгчдээс гурилын үнийн өсөлттэй холбоотой гомдол, санал түлхүү ирж байна. 2023 онд хийсэн судалгаагаар дээдийн дээд гурил 635, дээд гурил 405, нэгдүгээр гурил 267, хоёрдугаар гурил 154 төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Иймд ШӨХТГ-аас цаашид хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаа мэдэгдэж байна. Мөн Монгол улсад гурилын импортын асуудал хязгаарлалттай байдаг. Үндэсний гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна. Энэ нь цаашид импортын хязгаарлалтыг цуцалж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох нөхцөлд хүргэж байгаа бөгөөд ингэснээр үнийн өрсөлдөөн бий болж хэрэглэгчдэд сонголт хийх боломж нээгдэнэ гэж үзэж байна” гэлээ.


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:4d76:b14d:613f:9e43:a269
2024/03/01
0
0
Бүгд мэдэж үр уршигийг амсаад сөхөрч байна Төр арга хэмжээ авахгүй ямарч учиртай юм Ойлгохгүй юм хуулиа өөрчлөх эрх байна Эрүү үүсгэж болно. Залилан байна шүү дээ
Хариулах
124.158.123.244
2024/03/01
0
0
Юмн үнэ өсөөд байхад Ерөнхий сайд эхнээс нь анхаараагүй, тэгээд нэг жилийн хугацаанд гурилын үнэ 9 удаа нэмэгдсэн...
Хариулах
202.126.90.106
2024/03/01
0
0
Энэ одоо агентлагийн дарга хийхээр төржээ.
Хариулах
102.88.34.152
2024/03/01
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
2405:5700:328:21e3:20f2:5768:e6fb:9f42
2024/02/29
0
0
Unen muuhai humuus yumaa arai denduu nemegdeed bgan 1kg denduu unetai bolson
Хариулах
2405:5700:310:2220:6d9d:94a0:d859:7e41
2024/02/29
0
0
хөгийн муухай хүмүүс ... муу юмандаа авъяастай гэж жигтэйхэн
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18