64 настай эрэгтэй галд өртөж амиа алдлаа

М.Төгөлдөр
2024/02/29

Төв аймаг, Зуунмод сум. Баянхошуу багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн И/64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

- Дорноговь аймаг, Сайншанд сум. 8 дугаар багийн Найрамдлын морины зүчээний задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 13:48 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороо, Тоосгоны 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:42 цагт очиход иргэн О-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, тааз шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 6 дугаар хороо, Нүхтийн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:48 цагт очиход иргэн Х-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 5 дугаар хороо, яармагийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 18:48 цагт очиход иргэн О-ын 12х15 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Эх сурвалж: ОБЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
129.205.113.181
2024/03/01
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18