Голомт банк “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

М.Төгөлдөр
2024/02/22

Голомт банк “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын дагуу “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл”-ийг олгон ажиллахаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтарсан гэрээнд гарын үсэг зурлаа.  

Энэхүү хамтарсан гэрээний хүрээнд Голомт банкны санхүүжилтээр иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд олгосон зээлийн хүүгийн ихэнх хувийг Монгол Улсын Засгийн Газраас хариуцан төлж буйгаараа онцлогтой. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэр эрхлэгч хувь хүн, бизнесүүд уг хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө болон бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг болох хөрөнгө оруулалтыг хамгийн таатай нөхцөлөөр бүрдүүлэх боломжтой болж байна.

Зээлийн нөхцөл:

  • Хугацаа: 4 жил хүртэл
  • Хүү: 5-6% /жилийн/
  • Дээд дүн: 15 тэрбум төгрөг хүртэлх

Зээл олгох үйлдвэрлэлийн салбар, чиглэл:  

 Газар, тариалангийн үйлдвэрлэл

  • Хүнсний болон хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрлэл
  • Мал, аж ахуй

Та “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” эргэлтийн хөрөнгийн зээлийн ерөнхий нөхцөлийг ЭНД, хөрөнгө оруулалтын зээлийн ерөнхий нөхцөлийг ЭНД дарж харна уу.

Зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан хүнс, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйлдвэр эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд Голомт банкны өөрт ойрхон салбарт хандан зээлийн хүсэлтээ өгөх боломжтой.

Цаашид уг зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх олон боломжууд нээгдэхээс гадна бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх нөхцөл ч давхар бүрдэнэ гэж үзэж буй юм.

Харилцагч та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон аваарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18