Ерөнхий сайд малчдын амьдралд онцгой анхаарахаа илэрхийллээ

М.Төгөлдөр
2024/02/22

Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.

Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо хөндийд өвөлжиж буй малчин Б.Түмэнбаярынхаар орж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, монголчууд малчидтайгаа сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлоод тулгамдсан асуудлыг нь сонсож, цаашид мал, малчдад шаардлагатай зүйлсийн талаар санал солилцлоо.

Малчид намар эрт зудын эрсдэлийн талаар анхааруулсан тул малынхаа ихэнхийг  эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогоороо өвлийн бэлтгэл базаасан. Гэвч арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй цас орсны улмаас зам даваа хаагдаж өвс тэжээл татах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон. Мал хээл хаях, төл мал бээрч осгох зэргээр малын хорогдол гарч байгааг хэлж байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд хаагдсан зам давааг нээхэд техник хэрэгсэл, шатахуун тос, хүн хүч дутагдаж байгаа, нээсэн ч шөнөдөө шуурч дахин хаагдаж байгааг учир туулах чадвар сайтай автомашин болон Тариат сумын сум дундын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүслээ. Мөн тусламжаас гадна зудын дараах малчдын амьдралын чанар, нийгмийн баталгаанд анхаарах. Тухайлбал, малчдын зээлийн хүүг чөлөөлөх, малаа зуданд алдсан иргэд хот суурин газар руу шилжихээс сэргийлж орон нутагт ажлын байр бий болговол хэрэгтэй зэрэг санал хэллээ.

Малчин өрхүүд хэрэгцээндээ зориулан ногоон тэжээл тариалах эрхзүйн орчин, малын эмч, зоотехникч мэргэжлээр төгсөж буй оюутан, залуусыг сум, орон нутагт томилон ажиллуулах боломж бүрдүүлэх, монгол сарлагийн цөм болсон энэ нутагт сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон сүлжмэлийн үйлдвэр байгуулах боломжтойг хэлж, Засгийн газраас дэмжлэг хүслээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сум хоорондын зам давааг нээх, зам гаргах техник хэрэгслийг шийдэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ. Батлан хамгаалахын салбарыг дайчлах асуудлыг ҮАБЗ-д танилцуулна" гэв. Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, нутгийн зөвлөлүүдтэй хамтарч улсын хэмжээнд хандивын аян зохион байгуулж, цас ханзартал 3-4 удаагийн тусламж үзүүлэх хөрөнгө босгохоор ажиллаж буйг тэмдэглээд зудын дараах нөхөн сэргээлтэд анхаарахаа илэрхийллээ.
Мөн бэлчээрийн мал аж ахуй байгаль цаг уурын сорилттой цаашид ч тулгарах нь тодорхой тул зөвхөн энэ жилийн зуд биш урт хугацааны стратеги чухал. Иймд төр, малчин өрх хэрхэн хамтран ажиллах, энэ нь бүсчилсэн хөгжилтэй хэрхэн уялдах вэ гэдэгт анхаарч ажиллана гэлээ.
Архангай аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 19,7 мянган малчин, мал бүхий өрхөд 4.8 сая толгой мал хаваржиж байна. Энэ сарын 19-ний байдлаар 58 мянга гаруй толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Эрдэнэмандал, Цахир, Хайрхан, Өндөр-Улаан суманд малын хорогдол илүү байна.


 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18