БНСУ-д суралцах оюутнууд суралцангаа ажиллах боломжтой боллоо

М.Төгөлдөр
2024/02/22

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Солонгос улсын Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар  боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгтэй тохиролцлоо.

 Үүний зэрэгцээ Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд шаардлагатай байгаа эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, Бүгд найрамдах Солонгос улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, чингэхдээ суралцангаа ажиллаж санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, онол, дадлагыг хослуулж танхимаар сурснаа ажил дээр баталгаажуулах боломжийг нээж өгөх шаардлага буйг онцлон дурдлаа. 

Ийм агуулга бүхий хөтөлбөр нь Солонгос улсын хэмжээнд анх удаа эхлэх гэж байгаа бөгөөд  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболорын дэмжлэг болон зүтгэл их байсанд уулзалтад оролцогчид талархлаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.24
2024/02/22
0
0
энэ сайхан мэдээ байлаа
Хариулах
202.126.92.173
2024/02/22
0
0
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.par liament.mn/Detail?id =a2e9444c-3b7e-4066- b162-010e8778d4c1&am p;fbclid=IwAR1slJqOX BcxlCrr2h0TOl-HjLjDi z0biyNgnGuAASbwOedeP dyYdwlIQyY
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18