Малчдын зээлийг хойшлуулахаар боллоо

Л.Бямбажав
Өчигдөр

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 667.500 мал хорогдсон. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.

Засгийн газрын сайд нар орон нутагт ажиллаж буй. Өчигдөр Дундговь аймагт Шадар сайд С.Амарсайхан ажиллах үеэрээ  малчдын зээлийг хойшлуулах асуудлыг хөндөхөө илэрхийлсэн. Тэгвэл энэ дагуу тэрбээр өнөөдөр /2024.02.20/ Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзжээ. 

Тус уулзалтаар нийт 140 мянга гаруй малчны 1,2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар зөвшилцөлд хүрчээ. 

Банкуудын хэрэглээний зээл өнгөрсөн оноос 41.3 хувиар өссөний 3.4 нэгж хувийг малчны зээл бүрдүүлдэг байна. Малчны зээл нийт хэрэглээний зээлийн 14.4 хувь бүрдүүлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдэж 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Малчны зээлийн чанаргүй зээл 10.4 тэрбум төгрөг байгаа ба малчны зээлд эзлэх жин 0.9 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар нэмэгджээ. 

Нийт малчны зээлийн үлдэгдлийн 48.5 хувийг Хаан банк, 51.2 хувийг Төрийн банк тус тус бүрдүүлж байна. 

Сард дунджаар 83 тэрбум орчим төгрөгийн зээлийг малчид авдаг бөгөөд цагаан сар, ноолуур болон хичээл  сургуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тухайн саруудад малчны зээлийн хэмжээ нэмэгддэг аж. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.70
20 цагийн өмнө
0
0
Мана банкууд хүүгээр шатна гэж заяа нь байхгүй, татварын мөнгөөр төлүүлнэ шүү.
Хариулах
2405:5700:300:5bfe:d0a3:80ac:172f:b368
Өчигдөр
0
0
songuuliin pr
Хариулах
202.126.90.22
Өчигдөр
1
0
Huug n zogsoogoogui bol ergeel daramt tegj bhaar naidlaga turuulelgui zugeer l bsn deer hog
Хариулах
202.55.188.46
Өчигдөр
0
1
Hoishluulaad yahaw dee hvv ni nemegdene ergeed daramt vvsne sh dee
Хариулах
202.9.40.44
Өчигдөр
0
0
Хүүг нь тэглээгүй зүгээр л хойшлуулж байгаа юмуу
Хариулах
202.9.47.22
Өчигдөр
0
0
Хүн хэрэгцээгээ зээлээр хаах нь байгаа байдлыг улам хүндрүүлдэг
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18