Kim Hyun Joong: Монгол Улс тийм аймар хүйтэн газар биш юм байна

Л.Бямбажав
2024/02/17

Өмнөд Солонгосын алдарт дуучин Bloo, реппер MC Sniper, Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд цувралын гол дүрийн жүжигчин Ким Хён Жүн нар Монгол Улсад өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 17нд 18.00 цагт “Your Valentine” тоглолтоо Буянт-Ухаа цогцолборт хийх юм. Энэ тоглолтод Choijoo, Vandebo зэрэг 10 гаруй уран бүтээлчид оролцох юм. 

Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагч "Evandis entertainment"-ын хийж буй анхны урлагийн тоглолт нь юм. Тус байгууллага цаашид жил бүр уламжлал болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор урлаг соёлын оддыг эх орондоо авчрахаар төлөвлөж байгаа аж. 

Нэрт дуучин, жүжигчин Ким Хён Жүн Монголд ирсэн сэтгэгдлийнхээ талаар хэлэхдээ тэрбээр "Солонгост байгаа болон дэлхийн өнцөг буланд байгаа фенүүддээ хандаж Монголын тухайн нэг зүйлийг хэлмээр байна. Монгол Улс тийм аймар хүйтэн газар биш юм байна шүү. Өмнө нь үзэсгэлэнтэй хөдөө тал газар зонхилсон улс гэж боддог байсан. Энэ бодлоо өөрчилсөн. Нийслэл Улаанбаатар хот их гоё хот байна. Шөнийн зураглал нь их гоё юм. Бас засуус ихтэй юм байна.


Монголын тухай яг үнэнээ хэлэхэд Солонгосчууд сайн мэддэггүй байсан. Өнгөрсөн зунаас эхлээд олны танил, Солонгостоо нөлөө бүхий хүмүүс аялж ирсэн. Олон бичлэг, кино, нэвтрүүлэг гарсан.Тэндээс их мэдээлэл авсан. Аялал жуулчлалын яамны сайд биднийг хүлээж авч уулзсан. Маш их баяртай байна. Түүхэндээ Солонгос-Монголын хамтын ажиллагаа сайн байсан. Солонгос хүмүүсийг төрөхөд хөх толбо байдаг байсан. Монголчуудад ч бас байдаг гэсэн. Маш олон янзын зүйлээрээ адилхан гэдгээр нь олзуурхаж байна" гэсэн юм. 



0
angry
0
care
1
haha
2
liked
5
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.86
2024/02/18
0
0
Zawhan awaad yvchaaj hahaha
Хариулах
2405:5700:311:74fd:95f6:843d:d61f:130
2024/02/17
0
0
Гадаа шалдан гүйгээд үздээ. Орой н хатгуулаад чад хийнэдээ энэ сагсуу.
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18