Х.Нямбаатар: Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхөөр нэн тэргүүнд голын мөсийг зөөж эхэллээ

М.Төгөлдөр
2024/02/15

Шар усны үер болохоос сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм. Иймээс эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмжийг үндэслэн Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхөөр төлөвлөж, нэн тэргүүнд голын мөсийг зөөж эхэллээ. Энэ хүрээнд лаг хагшаасыг мөн тээвэрлэж, бургасуудыг шилжүүлэн суулгаж, цаашлаад үерийн даланг бэхжүүлэн, бетонон байгууламж хийнэ. Уг ажилд аж ахуйн нэгжүүд ч мөн идэвхтэй оролцож, ойр орчмын цас мөсөө цэвэрлэхийг уриалж байна. Улаанбаатар хотод Баруун дөрвөн зам, Хархорин орчмын хөрсний усыг зайлуулж, Туул голд цутгах нэг насос бий. Ийм насосыг хотын дөрвөн талд хийх шаардлагатай гэж тооцоолон, судалж байна. Мөн Сэлбэ дэд төвд голын урсац тохируулах санг байгуулахаар зураг төслийг хийж эхэлсэн.

Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур тунадас орсон тул хөрсний ус 2-3 дахин нэмэгдэж, цас ихээр хуримтлагдсан. Мөн огцом хүйтрэх, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байгааг албаныхан мэдээлсэн.

Дээрх шалтгаануудын улмаас шар усны үер болох өндөр эрсдэлтэй байгаа мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комиссоос үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод буй.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.41.93.218
2024/02/16
0
0
Дийлдэхгүй дээ. Зуны үер давтагдах магадлал өндөр байна
Хариулах
158.59.146.30
2024/02/16
0
0
tenet p ...ve. goliin sav gazriig musnuus chuluuluh yum bidde, chi uhaandaa.
Хариулах
71.114.25.185
2024/02/16
0
0
Хөөрхий энэ Нямбаатар ч гол хөлдснөөс хойш хотын дарга болсон доо. Буруу зөрүүг нь мэдэхгүй бусдын амаар л голын мөс зөөлгөх шийдвэр гаргасан байх. Зүтгээд л байгаа бололтой, онох болов уу? Алдах болов уу?
Хариулах
122.201.31.121
2024/02/15
0
0
Нямбаатар аа, хөрсний ус соруулсан компаниудаас авилгаа бүрэн авсан уу? Одоо усанд автсан байдлаа байгаль эх рүү л чихэх үү? Ямар дуугарах юм биш тэ? За яахав, байгаль эх хэлгүй юм шиг байж байгаад нэг л шөнө та нарыг, Зайсангийнханыг, төрийн хулгайч авилгач, люмпэн жоомнуудыг газрын хөрсөн доор булшилна аа, гайгүй. Мөдхөн. Би лав үзнэ.
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/15
0
0
Ийм болох нь тодорхой байсан дандаа л хүндэрсэн хойно нь ажлаа эхлэх юмоо Нямбаатар Байгал эхэд их л шийтгүүлэх нь дээ эхлээд юу хийхийг чинь хэлж өгөөд байхад хийгээгүй гээд дахин дахин хэлээд бна ойлго
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18