Нийслэлийн хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбар бий

М.Төгөлдөр
2024/02/15

Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сэлбэ гол дагуу үүссэн халиа тошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж буй. Мөн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны сувгуудад халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 3000 шоо метр суваг татан, далан босгож, гарсан 1200 шоо метр мөсийг зөөж шилжүүлсэн. Түүнчлэн Гүнжийн булаг, Баянгол, Улиастай зэрэг голын сав дагуу халиа тошин үүссэн хэсгүүдэд тухайн дүүргийн онцгой байдлын алба, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсүүд суваг татах, далан хаалт босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байна.

Өнгөрсөн зун орсон борооны улмаас хотын төв, голын ай сав дагуу халиа тошин үүсэж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийсний хүчинд суваг татаж, халиа тошин үүсэх нөхцөл байдлыг багасгасан. Түүнчлэн газрын доорх хөрсний усны түвшин дээшилсэнтэй холбоотойгоор халиа тошин үүсэж, хахаж хөлдөх, голын ус, мөс дээшээ түрж хөлдөх эрсдэлүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалт хийсэн. Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбар бий. Энэ хүрээнд голын голдирол дагуу зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу хийж байна. Иймд голын хамгаалалтын зурвас, инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжийн хамгаалалтын зурвас, үер ус, халиа тошин үүсдэг байршлуудад зөвшөөрөлгүй буухгүй байхыг иргэддээ анхааруулж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/15
0
0
Өртөж байгаа айлууд аан өөрсдөө санаачлагатай байхгүй бол хот Нямбаатар хоёрыг хараад нэмэргүй тэд ард түмний эсрэг юм хийдэг
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18