Халиа тошинг арилгахад хамтран ажиллах экскаватор, хово машинтай байгууллагуудыг урьж байна

М.Төгөлдөр
2024/02/15

Дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт их болж байна. Иймээс аливаа гамшиг болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь чухал. Халиа тошинтой холбоотойгоор НОК-оос гамшгийн шар түвшинг тогтоосон. Цаашлаад энэ нь улаан түвшинд хүрэх эрсдэлтэй байна. Бид улаан түвшинд хүргэхгүй байхын тулд ажиллана. Сэлбэ голын голдирол дагуу барилга, байгууламжуудыг буулгаад эхэлсэн. Мөн Сэлбэ голын далан, суваг, шуудууг ухаж, лаг, хагшаасыг цэвэрлэнэ. Сэлбэ, Толгойт гол дагуух халиа, тошин үүссэн 10 байршлын мөсийг зөөхөөр бэлдэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр шар усны үер буух магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа. Голын голдиролд үүссэн халиа тошинг чөлөөлөх ажлыг хоёрдугаар сарын 16-наас эхлүүлнэ. Нийт 17 экскаватор, 120 хово ачааны машинтай ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотой экскаватор, хово машинтай аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул нээлттэй урилгын зар түгээгээд байна хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.63
2024/02/16
0
0
урилга өгөөд байхдаа яахав дээ нийгмийн хариуцлага гээд л үүргэ өгөөч дээ айлууд ч гэсэн үер дээр буугаад гай болох юмаа үерт орж үхэх болохоор төр буруутай өөрсдөө ямарч буруугүй гэнэ дээ тэнэг үүд
Хариулах
2407:6400:c100:a3:5476:3e46:625b:8892
2024/02/15
0
0
Шилдэг 100-д багтсан гээд бдаг аан л чадлаа харуулмаар бна шүү!
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18