Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ш.Батмөнх Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртлээ

М.Төгөлдөр
2024/02/08

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр салбартаа үр бүтээлтэй ажилласан Дорноговь аймгийн цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Шарын Батмөнхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртээлээ.

Ийнхүү Монгол Улсын Гавьяат хуульч, ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ш.Батмөнхөд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нар цолыг нь гардуулан өгсөн юм.

Мөн энэ үеэр Дорноговь аймгийн цагдаагийн газрын удирдлага, бие бүрэлдэхүүн хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Гавьяат хуульч, ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ш.Батмөнх танд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


0
angry
2
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.246
2024/02/08
0
0
Erxem xyrandaad xalyyn bayar xvrgie.
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18