Сар шинийн өдрүүдэд ажиллах чиг үүргийг танилцуулав

М.Төгөлдөр
2024/02/08

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 14 хоног тутам болдог шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Цагаан сарыг угтсан их цэвэрлэгээний зохион байгуулалтын явцын мэдээллийг хэлэлцэж, дүүргүүдийн удирдлагуудад зөвхөн цагаан сарыг угтсан биш цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж хэвших ажлуудыг зохион байгуулж ажиллах үүрэг чиглэл өглөө. Мөн Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар шинэчлэлтийн ажлуудыг хэлэлцэж, холбогдох үүрэг даалгавруудыг өгсөн байна. 

Үүнд:
1. Инженерийн хангамжийн чиглэлээр

- Хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/10 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, цагаан сарын амралтын өдрүүдэд Инженер хангамжийн байгууллагууд, Хувийн орон сууцны конторуудад хариуцлагатай жижүүр, диспетчерийн алба, шуурхай бригадын бэлэн байдлыг хангаж ажиллах;

- Гүүрэн гарцуудын лифтүүдэд үзлэг явуулж, баярын өдрүүдэд хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангах;

- Баярын өдрүүдэд гэр хороолол чиглэлд хөдөлгөөний урсгал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зохицуулалт хийх;

- Хайс хашлаганы эвдрэл гэмтлийг засварлах, бүрэн бүтэн байдлыг хангах;

- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар агаарын бохирдлын төлбөр авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг дүүргүүдэд захирамжаар байгуулах;

- Нийтийн тээврийн замналын зогсоолын стандартын хүрээнд Автобусны буудлуудад үзлэг тооллого явуулах Ажлын хэсгийг захирамжаар байгуулж, бэлтгэл ажлыг хангах;

2. Хог, хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр

-Сар шинийн баярын өдрүүдэд хогны давтамжийг нэмэгдүүлэх, хог ил задгай үүсдэг цэгүүд, хамгийн их санал гомдол ирдэг байршлуудад зохицуулалт хийж, ачилт тээвэрлэлтийг 2 дахин нэмэгдүүлэх;

-Тохижилт бүтээн байгуулалтын жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын томоохон бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө мэдээллийг ирүүлэх;

-“НЭГ ХОТ НЭГ ГЭР БҮЛ” чэлленжийг дүүргүүд, харьяа газрууд дэмжиж, ААНБ, СӨХ, айл өрхүүдийг орчны хог, цасаа цэвэрлэх уриалга, нөлөөллийн ажлыг дүүрэг бүртээ өргөжүүлэх, олон нийтэд хүргэх;

3. Хүнс худалдаа үйлчилгээний чиглэлээр

-Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрхийг Дүүргүүдэд шилжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн нэгж албадын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулах бэлтгэл зохион байгуулалтыг хангаж ажиллах;

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18