Байшин шатаж 62 настай иргэн нас баржээ

М.Төгөлдөр
2024/02/08

Онцгой байдлын газраас өнгөрсөн хоногт ирүүлсэн гал түймрийн мэдээг хүргэж байна. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хорооны “Тоосго”-ны ... дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Дорноговь аймаг, Хатанбулаг сум Аман-Ус багийн “Айл баян”-гийн 1 дүгээр гудамжинд  02.07-ны өдрийн 11:00 цагт агуулах шатсан тухай мэдээллийг 21:10 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Т-ын 4х3 метрийн хэмжээтэй агуулахын дээвэр шатсан тухай мэдээллийг  Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга 20:01 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр багийн “Цахир”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 13:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Орхон аймаг, Баян-Өндөр сум Рашаант багийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймаг, Арвайхээр Ягаан толгой багийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын  “Инсайт” загварын автомашины хөдөлгүүр  шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны “Мойлтын тохой” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “ 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 33 иргэнийг гаргасан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18