Д.Мөнх-Эрдэнэ: Үрийнхээ төлөө санаа нь зовж суугаа хоёр хөгшин дээр очиж сэтгэл санаагаа уудалж сайхан ярилцлаа

Н.Мижидмаа
2024/02/04

Д.Мөнх-Эрдэнэ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав, ээжтэй уулзжээ.
Тэрбээр:

“Өчигдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн аав ээж дээр очлоо. Намайг нөгөө газар байхад миний араас нилээд дуугарсныг би мэдсэн, сонссон. Сонсоод хүн л юм болсон хойно намайг гэсэн хүн бүрийн төлөө өөрийн эрхгүй баярлаж, нулимс цийлэгнэж огшдог юм билээ...

Би нөгөө газар орсондоо, шүүхээр ял авсандаа ерөөсөө санаа зовж, айж шалчигнаагүй ээ. Яагаад гэвэл би өөрөө энэ тэмцэл, үг үйлдлээ сонгосон, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. 

Би угаасаа тэмцэж байна гээд доозоо хэтрүүлсэн, хоолоор бол давс, хужрыг нь хэтрүүлсэн...

Тэрэн шиг Өнөрөө маань доозоо арай хэтрүүлчихлээ гэж би бас нөгөө газар байхдаа харж байлаа...

Хүн аливаа асуудлыг өөрөө үүрээд туулах замдаа их юм боддог, алдаагаа дэнсэлдэг юм билээ...

Надад ямар ар тал, эрх барьж байгаа нам, улс төрд нөлөө бүхий аав, ах байх биш. Борог амьдралд өсч, бор зүрхээрээ зүтгэж, улаан гал руу галзуу юм шиг орсон, ороод пойлдуулсан нь үнэн. Тиймээс өөрөө бүхнийг үүрч, давж туулна гэдгээ мэдэж байсан...

Өнөрөө ч адилхан амьдралд төрж өссөнийг аав, ээжтэй нь уулзахдаа харлаа, мэдлээ. Гэхдээ шавилхан биетэй, жирийн ардын охин энэ замыг сонгож туулна гэдэг маш хэцүү. 
Хэр баргийн аавын хүүгийн ард нь гардаг зам биш ээ! 
Энэ хэцүү замыг сонгоод, туулж яваа Өнөрцэцэг дүүгээр би бахархаж байна.

Ийм эр зориг жирийн ард иргэдийн борог амьдралд өссөн, бор зүрхээрээ яваа хүнээс л гардаг юм. 

Авилгачдын амьдрал үзээгүй жулдрай пацануудаас гардаггүй юм аа, тэд чаддаггүй юм. 

Өчигдөр хөөрхий аав ээжтэй нь өөрийнхөө хэмжээнд, өөрийн бодлоо хуваалцлаа... 

Охиндоо битгий санаа зов! 
Та нар эрүүл байж энэ бүгдийг охин чинь давж туулна. Та нар маань хямраад, өвдвөл охин чинь санаа нь  зовно, дагаж хямарна... 

Охин чинь төрийн хамгаалалтанд байгаа. Юмны учир олдоно, ер нь юмыг хөнгөнөөр бодоод хэрэггүй ... 

Охин чинь эрүүл саруул, ардаа аав ээж үр хүүхэддээ санаа зовохгүй байвал өөрт нь амар. Асуудлаа шийдүүлэхэд бодол санаа нь хүртэл цэгцтэй төвлөрч өгнө гэдгийг хэллээ... 
Өөрийнхөө хэмжээнд аав ээжид нь нэмэр болох бүхнээ шавхаж хэлсэн, ярилцаж удаан суулаа...

Ээж нь Өнөрөөгийн түрээсэлсэн амьдардаг авсаархан хөөрхөн байранд хүүхдүүдтэй нь цуг байгаа юм байна. Аав нь хөдөө хэдэн мал, хот 2-н дунд ирэн очиж байгаа гэнэ. 
Хөөрхий миний аав ээж шиг хээ шаагүй жирийн л сайхан буурлууд юмаа. Эгч дүү нар нь өөр өөрсдөө тус тусдаа амьдралтай болохоор аль байгаа боломжоороо ээж аав, эгч, дүүгийнхээ хүүхдүүдэд анхаарал хандуулж, ар талыг нь хариуцаад сэтгэл зүтгэлээрээ нэг сайхан халуун ам бүлээрээ амьдарцгааж байна. ❤️

Намайг миний нутгийн, нэг төгсөлтийн одоо Зариг.мн сайтад Өнөрөөтэй хамт ажилладаг Нямжавын Сарантуяа найз маань дагуулж очлоо. Замдаа хэсэг хууч хөөрлөө, танай ажил сайн уу? Зариг.мн сайтын хандалт хэр байна. Аливаа үйл ажиллагаа явуулахад олон хүний цалин хөлс, татвар, даатгал гэх мэт олон асуудал байдаг хэцүү.  Танайх овоо өөрийн байртай учраас бас ч гэж арай гайгүй байгаа биз дээ мэтээр би асуулаа. 
Сараа маань ажил хэвийн, хамт олонтойгоо хичээж л явна. Бидний үйл ажилгаа явуулж байгаа энэ байрыг банкны лизингээр авсаан. Сар бүр төлөлт хийдэг гэж байна лээ. 

Би ч Өнөрөөг их буруу бодож байжээ, хөөрхий... Гадуур шуугиад байгаа шиг тансаг байранд амьдарч, үнэтэй оффист орлого сайтай ажилладаг энээ тэрээ гэх мэтээр ...
 
За ямар ч байсан үхтэл үр харам гэдэг. Үрийнхээ төлөө санаа нь зовж суугаа 2 хөгшин дээр очиж хэсэг зуур ч гэсэн сэтгэл санаагаа уудалж сайхан ярилцлаа.

Амьдрал сайхаан. Сар шинэдээ сайхан шинэчлээрэй, үзэл бодол нэгтэй Монгол ахан дүүсээ”.


1
angry
0
care
2
haha
21
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:301:278d:ac91:aefa:a396:36ab
2024/02/05
0
0
Мөнхцэцэгээ болиочээ шоронд мөнхэрдэнэ нэрээ мөнхцэцэг нэрээр солиод гарч ирдэн яадруухан эр болдоо чи одоо жужиг тоглож ард тумнээр тоглохоо боль наад өнөрөө яинь яг чам шиг галаар наадаж бгаад баларсан босоо ороолон шүү
Хариулах
2405:5700:311:3eaa:68d1:ebc4:b4b9:41f4
2024/02/05
0
0
Мөнх-Эрдэнэ энэ буруу зүйлээс хол байсан нь дээр нэр нүүрээ барна шүү.
Хариулах
202.9.46.241
2024/02/05
0
0
Нүүрс ногоон автобусбүх авилга хулгаадаа нам дагасан өлөн хулгаачууддаа яг адилхан хандажжэээж монгол хөгжинө
Хариулах
66.181.161.113
2024/02/04
0
0
Бусармаг vйлдлийг илчилсэн сэтгvvлчийг суллах хэрэгтэй. Хууль зvйн сайд гэж нэг нехер еереес нь ярилцлага авахаар хандахад гаргаж хандлага нь ес зvйгvй нехер бна.
Хариулах
202.9.46.67
2024/02/04
1
1
Худалдагдсан сэтгүүлч.
Хариулах
2405:5700:301:278d:ac91:aefa:a396:36ab
2024/02/05
0
0
Ямарё тансаг амьдардаг аав ээж 2 вэ эгэ 2 охин ур нь бусдыг дарж айлгаж шантаажмлж олсон мөнгөнөөс нь давгуй цуслаад сууж бга 2 аав ээж ба болж л ба
Хариулах
66.181.182.13
2024/02/05
0
0
Чам шиг жорлон баасандаа живдэг юм
Хариулах
2405:5700:311:c1d4:7cf5:fda9:7bf0:9131
2024/02/05
0
0
Бусдын мэдэхгүйг мэддэг хун юмаа даа
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/04
1
3
Хэлсэндээ хүрчээ Өнөрөө зориг тэвчээртэй бгаарай
Хариулах
Шинэ мэдээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 51 минутын өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 1 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 1 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 17 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 17 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 18 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 23 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27