Худал дуудлагаар 40 хүнтэй эрлийн баг хоёр өдөр ууланд эрэл хийжээ

Н.Мижидмаа
2024/02/03

Хан-Уул дүүрэг 11-р хороо Богдхан уулын Баруун ширээт рүү гараад буух замдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, төөрсөн, уулнаас буух замдаа унаж бэртэн хөдөлж чадахгүй болсон байж болзошгүй гэсэн дуудлага өнгөрөгч Пүрэв гарагийн 19:30 цагт нийслэлийн Аврах ангид ирсэн.

Аврах ангиас 9, Цагдаагийн байгууллагаас 5, ар гэрээс 6, ойн хамгаалагч 1, эрэлч нохой 1, нийт 21 хүнтэй баг эрлийн ажиллагааг 19:45 цагт эхлүүлж 4 га талбайд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагаас тус иргэн уул руу гарсан эсэхийг мөрдөн тогтоосны дараа эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж шөнийн  02:36 цагт зогсоож буцсан. 

Ар гэрийн болон Цагдаагийн байгууллагын хүсэлтээр эрлийг баасан гарагт үргэлжлүүлсэн. Аврах ангиас 12 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас-3, ар гэрээс-7 нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг Богдхан уулын дугуй цагаанаас эхлэн 2 га талбайд явганаар эрлийн ажиллагаа явуулж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-өөр агаараас 20 минутын зайтай 2 удаа хөөргөлт хийж эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулах хооронд 14:25 цагт тус иргэн гэр бүлийн хүн рүүгээ гар утсаараа холбогдож ууланд байхгүй эсэн мэнд байгаа гэх мэдээллийг авч ХУД-ийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. 15:00 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна. 

Аврах анги, Цагдаагийн байгууллага, ар гэр, ойн хамгаалагч, эрэлч нохойгоос бүрэлдсэн 40 гаруй хүнтэй эрлийн баг хоёр өдөр дамнан ууланд, цастай хүйтэн шөнөөр асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулан эрэл  хийх үед иргэн Э ууланд байхгүй, өөр газар эсэн мэнд байгаа тухайгаа мэдэгджээ. 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар


20
angry
0
care
3
haha
1
liked
2
love
6
sad
0
wow

Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.238
2024/02/04
0
0
Онцгойгийн ажилчидыг уйдаад суужидаг гэж боддог новш юм бхдаа худал мэдээлэл өгсөн хүмүүсээр гарсан зардал хохирлыг бүрэн барагдуулах хэрэгтэй
Хариулах
202.21.108.62
2024/02/04
0
0
Худал мэдээлэл өгсөн хүмүүсээр гарсан бүх зардлыг төлүүлэх хэрэгтэй
Хариулах
202.55.188.125
2024/02/04
0
0
Үхсэн бол гарсан зардал ч яахав, амьд тул гарсан бүх зардлыг төлүүл
Хариулах
103.57.94.179
2024/02/04
0
0
Аав ээжийн өврөөс гарч амжилгүй өтөлсөн, архи дарс зугаа цэнгээнээр амьдрал хийсэн, бусдад гай болж амьдрах дуртай иймэрхүү лагаа нарыг шүүхээр оруулж бүртгэлжүүлээд гарсан бүх зардлаа төлүүлэх хэрэгтэй.
Хариулах
66.181.189.21
2024/02/04
0
0
Бүгд тэнэг амьдаараа
Хариулах
2405:5700:581:c18b:1101:ffd2:d1d9:c2d6
2024/02/04
2
0
Одоо бүр тоглодог болох нь. Гарсан бүх зардлыг нь уг этгээдээр төлүүлэх хэрэгтэй.
Хариулах
59.153.86.107
2024/02/03
2
0
зарцуулсан төсвөө тухайн иргэнээс нэхэмжлээч
Хариулах
202.179.21.212
2024/02/03
2
0
Худал дуудлага өгсөн гээд торгооч.
Хариулах
202.9.46.180
2024/02/03
3
0
garsan byx zardliig 2 nugalj tulyyl.
Хариулах
202.126.90.22
2024/02/03
0
2
Ийм хэрэг хийлээ гээд хүнийг үхүүлэхийг хүсч байгаа бол 66, 43 хоёр бол жинхэнэ хүний адаг оркууд бн.
Хариулах
43.242.243.129
2024/02/03
5
0
Эрлиин бүх зардлыг хүүрээр төлүүл чадөхгүй бол ажил хиилгэж хот доторх бүх цас замыг цэвэрлүүл үгүй бол шоронд хатаа
Хариулах
66.181.189.21
2024/02/03
2
0
төлбөрийг 100 хувь төлүүл ямар муухай юм вэ ой гутмаар сэжгийн новш вэ үхээч чи
Хариулах
43.242.243.129
2024/02/03
2
0
Үг нь үнэн болж төөрч үхэх болтугай муу хүүр .хог шаар ниигмиин бузар новш угаасаа үхсэн дээр иим юм амьд явах хэрэгч үгүй шүү
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18