Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгууллаа

М.Төгөлдөр
2024/01/30

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд энэ онд шинээр 600 автобус худалдан авч буй. Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулахаар болсон. Төлбөрийн эргэн төлөлт Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зарцуулагдах юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 16 байгууллагатай гэрээ байгуулахаар техник, санхүүгийн хүчин чадлыг тодорхойлж, эхний ээлжид гурван оператор компанид 115 автобус ашиглуулахаар гэрээ байгууллаа. Тодруулбал, “Эмсид” ХХК 45 автобус, “Сутайн буянт” ХХК 50 автобус, “Мяралзаа” ХХК 20 автобусыг төлбөртэй ашиглах гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай байгуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг:

-Парк шинэчлэлийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч буй автобуснуудыг хувийн хэвшлийн оператор компаниудтай хэлэлцээр хийсний үндсэн дээр төлбөртэй ашиглуулах гэрээг байгуулж эхэллээ. Автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах шаардлагатай байгаа тул эхний ээлжид шаардлага хангасан гурван байгууллагатай гэрээ байгуулсан. Дараа дараагийн компаниудтай гэрээ байгуулахаар бэлтгэж байна. Гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийг хувийн хэвшил өөрөө төлж, Нийтийн тээвэр хөгжүүлэх санд төвлөрүүлэн, уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломжийг бүрдүүлэх юм. Гэрээний хугацаа долоон жил бөгөөд эргэн төлөлт бүрэн дуусахад автобусны өмчлөлийг хувийн хэвшилд шилжүүлэх зохицуулалттай.

“Эмсид” ХХК-ийн захирал Д.Энхбат:

-Манай байгууллага 2005 оны зургаадугаар сард гурван тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 42 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас хуучин тээврийн хэрэгсэл импортлон оруулж ирж байсан. Энэ удаад “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-тай 3-4 удаагийн уулзалт хийн, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгууллаа. Уг гэрээгээр долоон жилийн хугацаанд 12.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 45 автобусыг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авч байна гэв.

Хувийн хэвшлийн байгууллагууд Нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулах маршрут, чиглэлийн гэрээг цаашид илүү тогтвортой байлгах саналыг гарган, гэрээнд тусгаж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.168.82
2024/01/30
0
0
сутайн буянт компанитай асуудалтай байгаа бус уу. тэгээд яаж автобус өгч чадаж байнааа
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18