Галд шатсан орон сууцны айл өрхүүдийг түрээсийн байраар хангана

М.Төгөлдөр
2024/01/25

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, нөхөж баршгүй хохирол учраад буй. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Тодруулбал, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ. Харин Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс амиа алдсан алба хаагчдын ар гэрт тус бүр гурван өрөө байр олгохоор болов. Мөн осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартан, эмнэлэгт эмчлэгдэж байгаа иргэдийн эмчилгээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр болов. Галд шатсан орон сууцанд оршин суудаг 63 айлын 198 иргэдийг хэвийн амьдралын горимд шилжүүлэхтэй холбоотой гарах зардал буюу орон сууцыг засварлахтай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэх бол засвар, тохижилтын асуудлыг НЗДТГ хариуцах юм. Тус орон сууцанд засвар хийхдээ мэргэжлийн барилгын компаниуд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтийг үндэслэн засварлана.

Харин орон сууцыг засварлах хугацаанд тухайн байрны айл өрхүүдийг түрээсийн байранд амьдруулах бөгөөд түрээсийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм. Айл өрхүүдийн түрээслэх байрыг олох, оршин суугчидтай харилцан тохиролцож, гэрээ байгуулах шат дамжлагын ажлыг НЗДТГ хариуцан хэрэгжүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.89
2024/01/26
0
0
Түшээд авах засаг төр бгд талархая
Хариулах
66.181.160.77
2024/01/25
1
0
тэр яамны хурган даргаараа төлүүлээч жигтэйхэн баян юм гээ биз, МАН хулгайч ХҮРЭЛСҮГИЙН ТАВИУЛУУД ХҮРТЭЛ ИЙМ ГАЙТАЙ ПСДАА НАР БАЙДАГ. одоо тэр өвгөн дээр хамаг бурууг тохно. бичлэгүүдээс хархад тэр патрол унасан МАНин дарганцар том тэрэгийг сигналдлаа гэж томрох гээд зогссон нь ойлгомжтой, том тэрэгний жолооч хэн ч байсан уулзвар дээр зогсоно гэж бодохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ шүргэсэн, тэгээд газ алдаад эхлэнгүүт нөгөө хурган дарганцар зугтаад явчхаж байгам псдаа. хэн ч харсан МАН хулгайчын санаатай үйлдсэн хэрэг.
Хариулах
66.181.160.110
2024/01/25
0
0
Тийм шүү
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18