Н.Баатаржав: Манай жолооч 40 жил том машин барьсан, бид жолоочоо эцсийн мөч хүртэл хамгаална

М.Төгөлдөр
2024/01/25

"Дашваанжил" ХХК-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгууллаа. Мэдээллийн эхэнд "Дашваанжил" ХХК-ийн төлөөллүүд амиа алдсан гурван аврагчийн ар гэр, найз нөхдөд эмгэнэл илэрхийллээ.

"Дашваанжил" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав "Манай компанийн жолооч Д.Рэнцэндорж 2019 оноос хойш манай компанид ажиллаж байгаа 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин,  шилдэг ажилтан. 

Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гарлаа гэж хэлнэ. Үүнд маш их харамсаж байна. Та бүхэн уг нөхцөл байдлыг шалгагдаж дуусах хүртэл буруу ташаа мэдээлэл битгий хийгээрэй гэж хүсэх байна. 

Манай компанийн хувьд монголдоо анх удаа олон улсын жишигт нийцсэн хийн хангамжийн сүлжээг байгуулж 21 аймаг 30 гаруй суманд хий хадгалах байгууламжийг байгуулсан. Хэдий амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч уг осол бидэнд том цочрол өглөө. Маш их харамсаж байна. Бид хамгийн сайн тээврийн автомашин авч, стандартын шаардлага хангаж ажилладаг. Осолдсон машин тодорхой заасан чиглэл, маршрутын дагуу 15.7 тн хий тээвэрлэлтийг шөнийн цагаар хийж байсан. Хэрэв буруутай нь тогтоогдвол бид хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд бэлэн.  Жолоочийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцна.

Жолоочийн хувьд аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй, бүх стандарт бичиг баримттай байсан. Хий тархсан тохиолдолд ямар нэг газраас оч үсэрч байж гал гарна гэсэн үг. Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Бичлэгээх харахад манай жолооч тайван явж байсан. Хэргийг шалгаж дуустал газны талаар ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна. Дэлхийн бүх л газар газ ашиглаж байгаа. Цаашдаа бид экспортод чухал ач холбогдолтой байх газыг илүү түлхүү хэрэглэж байж утаанаасаа салах учиртай. Болсон үйл явдалд гүнээ харамсаж буйгаа дахин дахин илэрхийлье" гэсэн юм. 


2
angry
3
care
2
haha
116
liked
27
love
13
sad
9
wow

Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.26
2024/01/26
0
0
1
Хариулах
2405:5700:311:4ef5:caba:2324:5409:4a9a
2024/01/26
0
1
Шөнийн цагаар хүнд том оврын машинууд их явдаг.Ялингуяа зуны улиралд бүр ч их шүү дээ.Настай жолооч архи тамхи хэрэглэдэггүй ч гэсэн холын замд нойр муутай ядарсан байж болох юм.ЗХД-нд ядарсан жолооч хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг шиг санагдах юм.Эцэст нь хайран сайхан 3 залуу амь насаа алдлаа.Үнэхээр харамсалтай.Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр алдаагаа бусадруу битгий чихээрэй.Сайхан шалгуулчих.
Хариулах
221.165.220.127
2024/01/26
0
0
Tom ovriin avtomashin shuniin tsagaar l zorchih erhtei bdiimaa huulia unsh
Хариулах
2405:5700:311:59c3:5cb2:882f:2362:1031
2024/01/25
0
0
нэн яаралтай одоо газ тээвэрлэгч машинууддаа уш хэсэгээр гэмтсэн хэсэгт метал бат бөх хамгаалал хийсэн нь дэрр байх
Хариулах
2601:1c2:4300:5c70:d5b:b584:72f:9d17
2024/01/25
1
3
новшийг жолоочтой нь цуг шоронд нь явуул. АНУ д бол энэ компани дампуурсан байгаа. Монголд бүр од болж байх шив.
Хариулах
2405:5700:310:4a15:4968:123f:2eef:9b09
2024/01/25
0
1
Танд энэ аюул иаш лйрхон байна иймд зөв тунгаа. Аюултай ачаа тээвэрдэж байгаа жолооч та бусдаас 2 дахин болгоомжтой бай
Хариулах
172.111.38.85
2024/01/26
1
1
Ayultai mashinas hol yvmar ym gaitai psda urd ni zogscho bizde tiim bolhor iim ym bolsn sanagdah ym
Хариулах
221.165.220.127
2024/01/26
0
2
ahia bichlegee uz malaa
Хариулах
2405:5700:310:4a15:4968:123f:2eef:9b09
2024/01/25
0
0
Иймд хүн бүхэн харицлагатай амьдрья
Хариулах
2405:5700:310:4a15:4968:123f:2eef:9b09
2024/01/25
1
2
Гэтэл манайхан туйлширч ахыг өмөөрч байна. Маргааш дахиад ийм үйлдэл гарахад таны дэргэд миний дэргэд байх боломжтойг ойлго.
Хариулах
2405:5700:310:4a15:4968:123f:2eef:9b09
2024/01/25
1
1
Жолооч нарт аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч ажилд шаргаж бга. Даанч хариуцлагагүй аюултай ачахтээвэрлэж яваагаа урамсарлаагүй жолоочийн буруу
Хариулах
2405:5700:300:2334:c0d:4b7c:14ea:995c
2024/01/25
2
1
Орчин тойронд аюултай үйл ажиллагаа эрхэлдэг этгээд өөрөө гэм буруугүй ч байсан эд хөрөнгийн хохирлыг хариуцдаг ёстой!!! Иргэний хуулийг үз.
Хариулах
202.126.89.33
2024/01/25
1
3
Хоёр жолооч буруутай цагдаа нь тогтоох биз. Ядаж тэр машинаа асаадаг нь ямар учиртай юм
Хариулах
62.55.205.86
2024/01/25
5
2
Жолооч буруутвал та нар давхар буруутна,ккк тэгэхээр арьсаа хамгаалж л байна. Шударга бай
Хариулах
123.243.142.74
2024/01/25
0
0
Тийм шүү. Тэр сайхан 3 залуу амь эрсэдчихээд байна.
Хариулах
66.181.161.155
2024/01/25
1
3
Mashinaa untraah baisan Patrol ch adil
Хариулах
172.111.38.85
2024/01/26
0
2
Patrol chn zugtad yvtsima uuchlarai
Хариулах
221.165.220.127
2024/01/26
1
0
zugtah zai bgaagui bga shu bichlegee ahiad hajuud n bsn yum shig uleehiimaa
Хариулах
66.181.161.46
2024/01/25
5
3
жижиг машин жаахан хүлээцтэй байсан бол энэ осол гарахгүй л байлаа
Хариулах
2405:5700:310:cd9e:5080:e07f:ad2f:af10
2024/01/25
2
2
Том машин толиндоо хараад жоохон хүлээсэн бол жижиг мултарах л байдал харагдаж байна лээ Дүгнэлт гарна бизээ. Зөвшөөрөлгүй машин явуулсан бол та нар төлбөрт уналаа харамсалтай түмэнд буян болж байгаа байгууллага шүү
Хариулах
221.165.220.127
2024/01/26
0
1
blind zone gj medhuu chi medkuuldee google.d
Хариулах
202.126.91.95
2024/01/25
1
1
Sohor bvs gej medhvv? Yu ch medkv bj bitgii tom ym yriad bai
Хариулах
103.140.10.201
2024/01/25
1
1
Yuc medhgui bj bty uuriinhuuruu dvgnelt gargaad bai!!
Хариулах
2405:5700:311:9a23:8554:de65:3b45:dc12
2024/01/25
0
0
Chi teneg ymu ?
Хариулах
202.126.88.125
2024/01/25
1
3
Tolind haragdahguiee
Хариулах
Шинэ мэдээ
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 25 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 46 минутын өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 15 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 15 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 16 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 22 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 22 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25