"Дашваанжил" ХХК: Ачаа тээвэрлэх зөвшөөрөл, стандартын бичиг баримттай явж байсан

М.Төгөлдөр
2024/01/25

"Дашваанжил" ХХК-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгууллаа. Мэдээллийн эхэнд "Дашваанжил" ХХК-ийн төлөөллүүд амиа алдсан гурван аврагчийн ар гэр, найз нөхдөд эмгэнэл илэрхийллээ.

"Дашваанжил" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав "Манай компанийн жолооч Д.Рэнцэндорж 2019 оноос хойш манай компанид ажиллаж байгаа 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин,  шилдэг ажилтан. 

Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гарлаа гэж хэлнэ. Үүнд маш их харамсаж байна. Та бүхэн уг нөхцөл байдлыг шалгагдаж дуусах хүртэл буруу ташаа мэдээлэл битгий хийгээрэй гэж хүсэх байна. 

Манай компанийн хувьд монголдоо анх удаа олон улсын жишигт нийцсэн хийн хангамжийн сүлжээг байгуулж 21 аймаг 30 гаруй суманд хий хадгалах байгууламжийг байгуулсан. Хэдий амжилттай үйл ажиллагаа явуулж байсан ч уг осол бидэнд том цочрол өглөө. Маш их харамсаж байна. Бид хамгийн сайн тээврийн автомашин авч, стандартын шаардлага хангаж ажилладаг. Осолдсон машин тодорхой заасан чиглэл, маршрутын дагуу 15.7 тн хий тээвэрлэлтийг шөнийн цагаар хийж байсан. Хэрэв буруутай нь тогтоогдвол бид хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд бэлэн.  Жолоочийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцна.

Жолоочийн хувьд аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй, бүх стандарт бичиг баримттай байсан. Хий тархсан тохиолдолд ямар нэг газраас оч үсэрч байж гал гарна гэсэн үг. Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Бичлэгээх харахад манай жолооч тайван явж байсан. Хэргийг шалгаж дуустал газны талаар ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна. Дэлхийн бүх л газар газ ашиглаж байгаа. Цаашдаа бид экспортод чухал ач холбогдолтой байх газыг илүү түлхүү хэрэглэж байж утаанаасаа салах учиртай. Болсон үйл явдалд гүнээ харамсаж буйгаа дахин дахин илэрхийлье" гэсэн юм. 


0
angry
0
care
0
haha
10
liked
0
love
4
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.191
2024/01/25
0
0
Ter 2 mashin asaalttai baisan untraah yostoi
Хариулах
Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18