Дорнод аймагт нийтийн байр шатжээ

М.Төгөлдөр
2024/01/25

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Наадмын талбайн хойно байрлах 20х50 метрийн хэмжээтэй "Нийтийн байр"-нд гал гарч байна гэсэн дуудлагыг 2024.01.24-ний өдрийн 19:01 цагт 101 дугаарт хүлээн авсан.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 15 алба хаагч, 3 автомашин, Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашин, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий Цахилгаан шугам сүлжээний цехийн 4 ажилтан, 1 автомашин, нийт 29 хүн, 5 автомашинтай ажиллаж 22:05 цагт галын тархалтыг зогсоосон.
Алба хаагчид задаргаа хийж галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Тус байранд 2 айл амьдарч байсан ба гал түймэрт өртсөн иргэн байхгүй.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг унтраасан.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны 6 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 00:48 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 05:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 9х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.


1
angry
2
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18