Хөдөөнөөс хот руу орж ирсэн автомашинууд 48 цагаас илүү зорчвол төлбөр төлнө

М.Төгөлдөр
2024/01/18

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан шинээр 16 журам батлахаар тусгасан. Энэ хүрээнд шинээр боловсруулсан есөн журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцууллаа.

Тодруулбал,

  1. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай,
  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам батлах тухай,
  3. Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай,
  4. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай,
  5. Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай,
  6. Амьтны хүрээлэн ажиллуулах журам батлах тухай,
  7. Мал аж ахуй хэрэглэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тогтоож, журам тогтоох тухай,
  8. Мал аж ахуй хэрэглэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай,
  9. Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам батлах тухай гэсэн есөн тогтоолын төслийг НИТХ-аар батлуулахаар танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын хүн ам өсөж, нягтаршил нэмэгдэж буйтай холбоотойгоор газар олголт, тээврийн хэрэгслийн дугаар олголт зэрэг тулгамдаж буй асуудлаа нийслэл бие даан шийдэх шаардлага бий болоод байгаа. Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийг батлуулснаар нийслэл бие даан хөгжих, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Үүнтэй холбогдуулан шинэ журмууд батлагдсанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно. Улаанбаатар хот тулгамдсан асуудлаа төсвийн эх үүсвэрээр дагнан шийдвэрлэхийн сацуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр болон гадаад, дотоод бонд гарган томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар шийдэх юм. Цаашид дулаан хангамж, эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах зорилгоор хуулийн төслүүд боловсруулна” хэмээлээ.

Дээрх журмын төслүүдийг энэ сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


24
angry
0
care
3
haha
5
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (36)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.68
2024/01/26
0
0
Бид хүн юм чинь яагаад тахинд явж болохгүй гэж тэгж яривал хотын машинуудыг хөдөө очуулахгүй шүү бид оюутан байгаад таксинд явдаг бол яах уу ингэж болохгүй ээ
Хариулах
202.55.188.82
2024/01/26
0
0
Орон нутгийн дугаартай хүмүүс адилхан л Монгол улсын иргэн.Хаана ч ажиллаж амьдрах эрхтэй үндсэн хуулинд заагдсан эрхтэй хүмүүс.Хүн хаана амьдрах хэдэн машины дугаартай байх гэх зэрэг бол хувь хүний эрх. Ба хөрөнгийн асуудал.Буцаад Социалист үе рүү ухраад байгаа юм уу.Би үүнийг цэвэр дарангуйлал гэж үзэж байгаа Нямбаатараа
Хариулах
2405:5700:300:aa21:c021:c7e8:b6dc:6afb
2024/01/25
0
0
зөв 2
Хариулах
103.10.21.17
2024/01/24
0
0
Дэмжиж байна. Машин унж тэнэгчид. Аймаг сумын тагсичид л багасах байх.
Хариулах
2405:5700:300:72d2:60b1:8a0f:c7e7:c735
2024/01/23
0
0
Энийг их сайн бодохгүй бол болохгүй дээ
Хариулах
103.29.144.172
2024/01/22
0
0
Ингэж арай болохгүй дээ. Гол төлөв эмнэлэг, эмчилгээ гэж л хот орж байгаа шүү дээ.
Хариулах
103.212.118.183
2024/01/21
0
0
Хотын дугаартай машинаас хөдөөнийхөн 48 цаг болохоор нь мөнгө авлаа хө.Адилхан л үзнэ шүү.
Хариулах
103.212.118.183
2024/01/21
1
0
Авнаа
Хариулах
103.212.118.183
2024/01/21
0
0
Адилхан байх нь зөв2
Хариулах
202.126.89.104
2024/01/21
1
0
Зөв 2
Хариулах
2405:5700:300:bbf4:98ea:f49f:20d5:ba94
2024/01/21
0
0
Орк д машин зарах бизнес г тас зогсоох. Хотын өмхий үнэр энэ оркуудын үнэр байж магадгүй
Хариулах
202.9.46.136
2024/01/21
0
0
Хойт Солонгос ийм биш шvvлалар минь хар хужаа боллоо хужаагийн эрлийз лалрууд Монголыг хорлоод дууслаа.
Хариулах
202.9.47.7
2024/01/21
0
0
Орон нутгийн номертой машин мөнгө төлнө гэнэ үү.Ийм тэнэг бодол яаж наад хөлдүү толгойнд чинь ордог байна ааНямбаатар дурак минь.Ухаан санаа чинь эрүүл үү.Сэтгэцийн эмнэлэгт үзүүлвэл илүүдэхгүй л байх.
Хариулах
202.55.188.117
2024/01/21
0
0
Төлсөн дээр
Хариулах
202.126.90.90
2024/01/21
0
0
Ялгаварлан гадуурхгүй шүү. Мөнгөн сан бүрдүүлэх гээд чичрээд дайрчих юм аа.
Хариулах
103.212.118.183
2024/01/21
0
0
Одоо УБ дугаартай автомашинаас хөдөөнийхөн 48 цаг болохоор нь мөнгө авах аргаа боловсруулж байхад гэмгүй шүү.тэ.
Хариулах
2405:5700:328:1f21:f814:20d2:90ef:131e
2024/01/21
0
0
УБ луу орон нутгаас албан ажлаар явах, сургалтад суух, эмнэлэгт хүн сахих, хүүхдүүд дээрээ хэд хоног амрах, хонох, сар шинийн золгуут хийх, амралтаар дэлгүүр хоршоогоор худалдаа хийх, гэх мэт зөндөө ажил амьдралд байдаг. Эс бөгөөс машааныхаа дугаарыг УБ дугаартай болгоё доо. Өөр яахав дээ.
Хариулах
66.181.177.141
2024/01/21
0
0
Энэ жилийн сонгуулиар МАН ийн нэгч хүнийг сонгож болохгүй. Бүгдийг нь Эрдэнээ шиг лааз өшиглүүлэхгүй бол болохгүй болсон бна.
Хариулах
66.181.177.141
2024/01/21
0
0
Татвар, торгууль, замаа алдлаа. Татвараа, торгуулиа ард түмэн төлнөө төлнө. Одоо цалингаа 3-5 дахин нэм. Нэмэгхгүй бол амьдрах арга алга бна.
Хариулах
2405:5700:310:f27e:59e0:fa71:a32c:46
2024/01/21
0
0
ХӨӨЁ ХОЙТ СОЛОНГОС БОЛЛОО ХҮРЭЛСҮХЭЭ НЯМБААТАРАА НААД ТОРГУУЛИЙН СУМАНГИЙН АЖИЛЛАГААГАА ЗОГСОО
Хариулах
2405:5700:310:f27e:59e0:fa71:a32c:46
2024/01/21
0
0
Өвчин зовлонтой хүн яах вэ чи битгий жаога довны нугалаа гарга чи бүгдийг мэдэгч биш шүү битгий самараад бай
Хариулах
2405:5700:310:f27e:59e0:fa71:a32c:46
2024/01/21
0
0
Нямбаатараа ЧИ ЗҮГЭЭР ЗАЙЛ ХИЙСЭН ЮМНУУДАА ХАР АВТОБУСАА ХАР БҮР АВТОБУС ХҮЛЭЭЖ БАЙГААД ОСГОЖ ҮХЭХ НЬ БАЙНА АВТОБУСАА ХУУНААР НЬ ЯВУУЛ ХУУЧИН БОЛООД БАЙСАН ХУУЧИН МАРШРУТ ДЭЭР НЬ АВТОБУСАА НЭМ
Хариулах
2a03:d000:7106:c999:7852:4236:1c8e:2a58
2024/01/20
0
0
Тэгвэл хот руу шилжиж ирээд машиндаа УБ дугаар авна даа.
Хариулах
202.126.91.78
2024/01/21
0
0
Тэхээс өөр яахуу. Хөдөөнийхөн өвчтэй зовлонтой хотод ирээд эмнэлэг домлогоор явахад оочир дугаар гээд хэд хононо шүү. Машинаа унахгуй яг тавихад төлбөр м мөнгө өхнө. Яаана даа. Өвдөх эрхгүй болох нь эээ
Хариулах
66.181.160.98
2024/01/20
0
0
Ажилгүйдээ тэр түгжрэлрүү, утааруу очиж байвал гэж дээ, нэг асуудлыг шийдэх гэж нөгөөхийн эрхийг зөрчинө
Хариулах
2405:5700:310:dad9:cf70:4667:138b:b7d5
2024/01/20
0
0
Зөвөө
Хариулах
66.181.191.147
2024/01/20
0
0
Ymar tom bnaa ed nar udahgui bairandaa ochinoo ta nar
Хариулах
64.119.30.210
2024/01/19
0
0
Ажил явдал гараад хотод машинтайгаа ирж болохгүй болох нь дээ. МАНгартаж өгөх юмаа энэ төлгөн коммунист чинь чаддаг юм нь л торгоно, татвар нэмнэ, баривчилна, хорино, шийтгэнэ, тэгж ч болохгүй ингэж ч болохгүй зөрчилийн хуулиар/төлгөн коммунист өөрөө хийж УИХ-р батлуулсан/ арга хэмжээ авна гэдэг болж бид чинь ямар нийгэмд амьдраад байнаа.
Хариулах
2405:5700:300:2334:f13e:a6a3:d438:5fa8
2024/01/19
0
0
Оршуулгын ажлаар яваа машинд тусгай зөвшөөрөл өгнө. Машины цонхон дээр наадаг.
Хариулах
2405:5700:301:71ce:705e:6b39:7ad2:ae25
2024/01/19
0
0
Хятадын туршлага байна.Рөдөөний дугаөртай маүин Бээжинд ордоггүй.Шөнө 12 оос өглөөний 6 хооронд ороод гарч болдог санагдана
Хариулах
43.228.130.188
2024/01/19
0
0
энэ нэг тэнэг баньди эсвэл торгоно эсвэл тэгж татвар нэмнэ гээд таадагнаад байх юмаа амьдрал мэдэхгүй ард түмний зовлонгоор дайжигнасан нэгл өөрийгөө дэндүү томд бодсон хачин нөхөр юмаа ер нь огцорж байж л буруугаа мэдэрч юм мэдэхгүй байснаа ухамсарлах байх
Хариулах
2405:5700:310:8366:7784:e952:98f9:b821
2024/01/18
0
0
Амьдрал баян хөдөө орон нутгаас ойр дотны хэн нэг нь өвдөөд хотод унаатайгаа ирээд сар болоход хэцүү л юм болох юм байна даа. Бид ямар нийгэмд амьдраад байна аа
Хариулах
2405:5700:310:1901:c976:e04d:a020:d9ad
2024/01/19
0
0
дамжин өггөхьөл яахиййй тэгээд
Хариулах
193.134.194.151
2024/01/18
0
0
Hotiin dugaartai mashinuud bas 3 dah honogoosoo tatvar toloh uu? Huduunoos uidsandaa orj irdeggui baigaa shuu. Taxi barihaar huduunoos yagaad humuus irdeg gedgiig meddeg uu? Oron nutagtaa ajiltai, tsalin ni amidrald hurdeg baisan bol yah gej ireh ve dee. Denduu sudalgaagui, teneg shiidver gargah yum. Mergejliin, amidral meddeg, chadvartai zuvluh avaach ee, hotiin darga aa.
Хариулах
2405:5700:301:71ce:483f:c02d:1f32:8571
2024/01/18
0
0
Малыг яг маүин хчдаг шиг л журамтай болгочих.Зар тавиад 3 хонлг ирэргүй бол төхөөрөөд ках зээлд.Бас гарах зардлыг иргэнээс гаргуулах
Хариулах
45.117.35.5
2024/01/18
0
0
Орон нутгийн иргэд УБ дугаартай машин унаад яваад байдаг ш дээ. Тэр асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол бүгд УБ дугаартай болох байлгүй дээ.
Хариулах
Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 3 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 5 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 5 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 8 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 9 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 13 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 13 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ Өчигдөр
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ Өчигдөр
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл Өчигдөр
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна Өчигдөр