Ваун Рис: “Сая сая америкчуудыг аврах шинэ технологи нь электрон тамхи”

М.Төгөлдөр
2024/01/18

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэнд” сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалтыг ЕТГ, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв хамтран Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн Харвардын Нийгмийн эрүүл мэндийн Чан сургуулийн илтгэгч, Дэлхийн тамхины хяналтын төвийн захирал Ваун Рис “Сая сая Америкчуудыг аврах шинэ технологи нь электрон тамхи” гэж үзэв.

FDA буюу АНУ-ын хүнс ба эмийн захиргаа, эрүүл мэндийн яамны холбооны агентлагийн шийдвэр нь маш чухал алхам хийсэн гэж  дэлхийн тамхины хяналтын төвийн захирал Ваун Рис үзэж байна.  Тэрбээр АНУ-ын зах зээлд  зөвшөөрөгдсөн электрон тамхийг  “аюулгүй” гэж хэлээгүй ч нотлох баримтыг нягталж үзээд бүтээгдэхүүнүүд нь илүү их хортой химийн найрлага агуулсан уламжлалт янжуур тамхинаас бага эрсдэлтэй  гэж дүгнэжээ. Тэд нийгмийн эрүүл мэндийн төлөө  насанд хүрсэн тамхичдын эрсдэлийг бууруулах тухай чухал шийдвэрийг гаргасан байна. Тиймээс хорт бодисын хордлогыг бууруулдаг никотины “вапинг”-ийн бүтээгдэхүүнийг нийгмийн эрүүл мэндийн чухал хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрбээр, уламжлалт тамхи нь жил бүр хагас сая америкчуудыг үхэлд хүргэдэг. Олон тамхичид тамхинаас гарахыг хүсдэг ч тэдний багахан хувь нь нотолгоонд суурилсан эмчилгээ хийдэг ба эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь л тамхинаас гарах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл тамхинаас гарах анхны арга хэмжээнүүд нь үр дүнгүй гэсэн үг юм. Иймд, тамхинаас гарах боломжгүй, эсвэл хүсэхгүй байгаа тамхичдын хэрэгцээг хангах шинэ технологи бидэнд яаралтай хэрэгтэй байгааг онцолсон байна.  Электрон тамхи болон бусад никотинтой тамхи татах төхөөрөмжүүд энэ тал дээр давуу тал өгч байгаа ч тамхины утааны хорт бодисын хордлогыг бууруулж, насанд хүрэгчдийн тамхичдын хэрэгцээг никотиноор хангадаг,зохицуулалттай төхөөрөмж одоогоор дутагдаж байгааг хэлжээ.

“Дэлхий нийтээрээ хорт хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж буй янжуур тамхинаас татгалзаж,  хор хөнөөл багатай хувилбар руу шилжиж байгаа энэ үед FDA-аас саяхан зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээс гадна насанд хүрсэн тамхи татдаг хүмүүст илүү олон төрлийн бүтээгдэхүүн гаргахыг хүсэж байна.” гэж нэмж хэлжээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь сая сая америкчуудын амь насыг аврахаас гадна магадгүй дэлхийн хэмжээнд хэдэн зуун сая хүн утаат тамхинаас татгалзаж эрүүл мэнд, амь насаа аврах боломжийг олгох болно” гэж Харвардын Их сургуулийн мэдээллийн сайтад нийтэлжээ.

Эх сурвалж: https://www.hsph.harvard.edu/news/hsph-in-the-news/fda-tobacco-pouches-less-risky-than-cigarettes/

https://www.youtube.com/watch?v=C9MbNkitVq8

 


0
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18