Газар чөлөөлөлтийн зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

М.Төгөлдөр
2024/01/18

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ажилласан. Тодруулбал, “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, явган хүний зам тавихаар зарим аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн юм. Тухайн байршилд “Сентури Лэнд Марк” ХХК газар эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээгээ хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа татсан зөрчил гаргасан юм. Тухайн аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй хашсан талбайг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөлж дууслаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар:

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Сентури Лэнд Марк” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн.  Тус мэдэгдэлд нэгдүгээр сарын 5-ны дотор зөвшөөрөлгүй татсан хашаагаа  чөлөөлөх тухай тусгасан. Гэвч уг аж ахуйн нэгж нь заасан хугацаанд хашаагаа чөлөөлөөгүй, мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул хашааг буулган, газрыг албадан чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн тул гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Энэ хавраас тус талбайд хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөж байна гэв.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нягтрал ихтэй, авто замын сүлжээ багатай бүс. Тиймээс “Сентури Лэнд Марк” ХХК-ийн газрын хэмжээнээсээ хэтрүүлэн хашсан 2000 метр талбайг чөлөөлж, Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбох зам тавих юм. Тус зам нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам юм.

Өвлийн улиралд замын бүтээн байгуулалт эхлүүлэх боломжгүй тул эхний ээлжид Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс чөлөөлсөн талбайд шороо асгаж, газрыг тэгшлэх аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.130.188
2024/01/18
0
0
ЭНЭ НӨХӨР ОДОО ЭРҮҮЛҮҮ СОГТУУ ЮМУУ
Хариулах
202.9.47.29
2024/01/18
0
0
Наад нам дагасан өлөн хулгаачуудааа шалга
Хариулах
2405:5700:301:47aa:2dba:b910:7e4:5d11
2024/01/18
0
0
Бас хүлээж авсан комисс буруутай комисс гээч хулгайч нараа шалгаач
Хариулах
2405:5700:300:7130:a98e:60e3:b905:5ddb
2024/01/18
1
0
Шал заваан түгжрэлтэй газар даа! Энэ нэг зам тавьсан ч ялгаагүй түгжирнэ. Бетонон ширэнгэ.
Хариулах
66.181.182.136
2024/01/18
0
0
Нийслэлийн удирдлагад сануулхад зарим нэг хүмүүс аан муусайн юмнууд яадаг юм чадахгүй сүржэгнэж байгаам хэдхэн сарын дараа бууна гэх мэт та бүгдийг басамжилж бнашдээ хууль хатуу гэдэгээ баримталж ажилна уу
Хариулах
2405:5700:310:bae6:ecd7:5b7e:95da:47e1
2024/01/18
1
0
баахан байшин яанаа харагдах ганц модгүй
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18