С.Бямбацогт: Хөшөөтийг стратегийн ордод авах ёстой

М.Төгөлдөр
2024/01/11

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд хуулийн байгууллага шалгалт оруулж, байгалийн баялгаа монголын төр, иргэд бүрэн мэдэж стратегийн ордод авах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн юм.

“Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг монголын төр стратегийн ордод авах ёстой. Одоо тус уурхайд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Моэнко ХХК” үйл ажиллагаа явуулж байгаа. Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгож орж ирэхдээ кокосын үйлдвэр, дулааны цахилгаан станц барина, монголын компаниудыг дэмжинэ гэх мэт маш олон зүйл амлаж байж орж ирсэн. Энэ мэт олон амлалтаас монголын компаниудыг дэмжих амлалтаас бусад нь хэрэгжихгүй байна. Ханган нийлүүлэлтийг монголын компаниуд, тээврийг монголчууд тэр дундаа Ховдчууд хийж байна. Үүнээс бусад хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон жил болж байна. Иймээс төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж, нөөцийг нь тогтоосон тус уурхайг стратегийн ордод авч монголын төр 34 хувийг эзэмших хэрэгтэй байна. Монголчууд байгалийн баялгыг хүртэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн Хөшөөтөд хулгай, хуудуутай зүйл байгаа эсэхийг хуулийн байгууллага яаралтай, сайтар шалгамаар байна. Монголын төр, монголын ард түмэн баялагтаа эзэн баймаар байна. Баялгаа орон нутаг биш олон нийт мэддэг, төр мэддэг болох хэрэгтэй. Хөшөөтийг стратегийн ордод авах асуудлаар цаашид анхаарч ажиллана” гэсэн юм. 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:4d6f:e4b2:6a1b:f7af
2024/01/11
0
0
Ха ха энэ олон жил дуугүй явж ирчихээд сонгууль дөхөөд ирэхээр оноо авах гэж попорч байх шив
Хариулах
202.55.188.41
2024/01/11
0
0
Монголын талд ашиг муутай хохирол учируулсан гадаадын хөрөнгө оруулалт бидэнд хэрэггүй,ёс нь ашиг олох гэсэн гадныханыг бид гуйгаад царайчлаад байх хэрэггүй ард түмэндээ төр засаг итгэж сурах хэрэгтэй бид чинь гадаадынхан шиг нисээд явчихгүй шүү дээ.
Хариулах
202.126.88.193
2024/01/11
0
0
Баялгаа орон нутаг мэднээ
Хариулах
2405:5700:301:2904:21f0:26e9:70a6:2a5b
2024/01/11
0
0
tsagaan suvargaa avsan um uu
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18