11 настай хүүг эсэн мэнд олжээ

М.Төгөлдөр
2024/01/11

Дорнод аймаг, Булган сум Хулсан шанд багийн "Оорцог" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ 01.09-ний өдрийн 13:00 цагийн орчим Хэрлэн сумаас  Булган сумын Хулсан шанд багийн "Оорцог" гэдэг газрын чиглэлд суудлын автомашинтай явсан иргэн Э, Ш нар сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Булган сумын мэргэжлийн ангийнхан иргэн Э /42 настай, эрэгтэй/, Ш/11 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 01.09-ний өдрийн 21:30 цагаас зохион байгуулж 01.10-ны өдрийн 12:30 цагт тус багийн "Өвдөг" гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-аас эсэн мэнд олсон.    

Хөвсгөл аймаг, Тариалан сум Таван толгой багийн “Он сэртэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат иргэн Б нь 01.10-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 23:25 цагт хүлээн авсан. ус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 10 алба хаагчдыг очиход  иргэн Б /47 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг 01.11-ний өдрийн 00:47 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:55 цагт тус багийн “Зүлэгт” гэдэг газар /гэрээс зүүн хойд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон.    

Хэнтий аймаг, Дархан сум Хараат багийн "Сувирагийн хоолой"   гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын  “Лексус RX-450h” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

Дорноговь аймаг, Айраг сум Нарт багийн "Цагаан дэл" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  "Адван" загварын суудлын автомашин цасанд суусан байсныг  татан гаргасан.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18