ХЭҮК-оос сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох асуудлаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа

М.Төгөлдөр
Өчигдөр

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ХЭҮК-ын дэргэд  ажиллаж байна.

Комисст хандан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ирүүлсэн гомдлыг тус Хороо хуулийн дагуу холбогдох ажиллагаа хийж, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дүгнэлтийг эцэслэж, шийдвэрлэсэн.

Хорооны дүгнэлтийг өнөөдөр /2024.01.05/ ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хорооны дарга С.Дондов ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгт танилцуулав.

Хорооны дүгнэлтээс дурдвал: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн иргэд, олон нийтэд мэдээлсэн мэдээ, мэдээлэл болон түүнд холбогдох баримтуудыг шинжлэн судлахад хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээ, мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар олж авч, хэвлэн нийтэлж, бусдад түгээсэн нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хувь хүний тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний хамаарал бүхий аж ахуйн нэгж буюу хуулийн этгээд болох Zarig.mn цахим сайтын Монгол Улсаас хандах хандалтыг бүхэлд нь тодорхой хугацаагаар хаасан нь иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлаж, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчжээ.

Н.Өнөрцэцэг нь “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар хайх, олж авах, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах”, “төрийн байгууллага, албан тушаалтныг ... чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор санал, хүсэлт, гомдол гаргах, хүний эрхийн зөрчлүүдийн талаар бусдад мэдээлэх” зэргээр хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ялгаварлан гадуурхалтад өртөх, шүүхээр эцэслэн гэм буруутай нь шийдэгдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай мэтээр цахим орчинд нотлогдоогүй сөрөг сэтгэгдэлүүдэд өртсөн нь сэтгэл санаа, эрүүл мэндэд нь эрсдэл учруулж болзошгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэж заасан. Иймд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Комисс оролцох боломжгүй гэж Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо дүгнэсэн юм. 


5
angry
3
care
8
haha
28
liked
3
love
11
sad
4
wow

Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.236
2024/01/08
0
0
Боломжийн дүгнэлт гаргасан юм биш үү дээ? Олон нийтийн тодорхой байгууллага ийм дүгнэлт гаргасан байхад Төрийн холбогдох байгууллага харин Өнөрцэцэгийн мөрдөн шалгаж буй учир шалтгаан, арга барил, үйлдлээ эгэн хянаж, засаж залруулж, олон нийтийн хандлага оролцоог зөв гольдролд оруулах талаар тодорхой юм хиймээр байх мэт. Мөрдөн шалгаж байгаа хүнийг нь гүтгэн муулж, хэл амаар дарамтлан дээрэлхэж, гутаан доромжилж, занаж сүрдүүлж, заримдаа харааж зүхэж байхад уг ажлыг хариуцан хэрэгжүүлж буй төрийн байгууллага тайлбар мэдээлэл огт хийхгүй, шалгаж буй Монгол улсын иргэнийхээ эрх ашгийг огт хамгаалахгүй, таг чиг байгаа нь энэ ёс бус үйлдлийг битүүхэн дэмжин өөгшүүлж, эрхшээлдээ байгаа хүндээ дарамт болгон ашиглаж байгаа юм биш биз? гэх эргэлзээ сэжиг төрүүлж байгааг анхаарууштай. Хэдийвээр гэмт хэрэгт сэжигтэн болсон ч гэсэн Монгол улсын иргэн ахул өмгөөлөх хамгаалах эзэнгүй тэнэмэл нэгэн биш байх учиртай. Хоёр балчир хүүхдийн эх, хөнгөн хэрэгт сэжиглэгдсэн Монгол бүсгүй Өнөрцэцэгт манай хуулийнхан нийгэмд нэн аюултай гэмт хэрэгтэнийг барьж авсан мэт арай увайгүй дээрэнгүй хандаж буй биш биз?! Их л анхаарч хянуур нямбай, хүмүүнлэг соёлтой хандмаар юм болж байх шиг. Энэ хэрэг явдал гагц Монгол улсын хэмжээ хязгаараас даваж гарлаа шүү!
Хариулах
202.55.188.102
2024/01/08
0
0
Түүний хүний эрх хамгаалах эрхийг хэнч хязгаарлаагүй, тэгэх ч боломжгүй юм. Гагцхүү энэхүү эрхэм эрхийг хэрэгжүүлэхдээ төрийн хуулиа дээдлээрэй л гэх байна.
Хариулах
66.181.168.82
2024/01/08
0
0
хүүхэд үхээд алга болоод хүчирхийлүүлээд байхад тоодоггүй хүний эрхийн комисс болио та нар хаалтын гэрээний авлигачийг хамгаалж байвал хамт алвига авсан гэж үзнэ
Хариулах
202.70.46.20
2024/01/08
0
0
Хүний зөрчигдсөн эрхийн төлөө үг ч хэлэх эрхгүй юм бол Хүний эрхийн комисс хэмээх дэгжин нэртэй сүрчин байгууллага байх хэрэг байна уу?
Хариулах
103.254.123.139
2024/01/08
0
0
Хурдан суллаачээ наад хүнээ
Хариулах
202.55.188.104
2024/01/08
0
0
Суллаачээ!!! Ардчилсан монгол хаана бнаа. Үнэний төлөө явж бгаа хүмүүсийг хорьж шалгадаг явдлаа зогсоох хэрэгтэй.жинхэнэ хорих ёстой хүмүүсээ хорьж шалгамаар бна.цөөхөн бидний монглчууд минь зөв дуугарч зөв үзэл бодлоо илэрхийлж нэгдмэл байж хөгжинө шүү.
Хариулах
202.126.89.165
2024/01/07
0
1
Шаана биз новшнууд худлаа шүү хүний эрхийнхэн
Хариулах
2405:5700:310:b2ef:e61:ee85:b3d:806c
2024/01/07
0
0
Тэгвэл өмнө нь баригдаад хоригдоод бгаа эх орныхоо төлөө дуугарагсхдын төлөө ажиллаач яваач.тэдний эрх жинхэнэ утгаараа зөрчигдөөд байгаашдээ.тэдэнд үйлчилж болох л юм бнашдөэ
Хариулах
66.181.187.186
2024/01/07
0
0
Суллаач. Гомдол гаргасан барьж хорьсон цагдаа шүүх прокурорт хариуцлага тооцож ажлаас нь хөөгөөч. Эцэст нь ХЗСайд Энхбаяр та огцор. Ер нь бол ЗГ огцрох хангалттай шалтгаан шүү.
Хариулах
2405:5700:310:f27e:b978:2f1b:8647:f144
2024/01/07
0
0
Тийм л гэм буруугүй юм бол гаргаад хорьсон шүүгч нарыг нь хорирч
Хариулах
2405:5700:310:953f:cd1e:8da0:eed4:2e4b
2024/01/07
0
0
Шал худлаа газар юм бна
Хариулах
2405:5700:301:3cba:38ea:9ccc:e65c:77c0
2024/01/07
0
0
Хүний эрхийн үндэсний комисс нээх шигээ ажилладаггүй хэрэггүй газар
Хариулах
2405:5700:301:3cba:38ea:9ccc:e65c:77c0
2024/01/07
0
0
Энэ байгууллага ямар ё эрхгүй, татан буугдсан нь дээр ээ. Баахан мануухайнууд өндөр цалингаар цалинжуулдаг. Үр ашиг талаасаа ч ёстой хэрэггүй газар.
Хариулах
202.21.108.47
2024/01/07
1
0
Одоо болно. Өнөрцэцэгээс бусад нь хүн биш юм уу. ХЭҮК яаж ажлаа хийдэг юм. Ийм комисс гээч юм байдаг юм бна.
Хариулах
2405:5700:300:5d8e:9c89:ef2b:46ec:233d
2024/01/07
0
0
Хүний эрхийн комисс хэний эрх ашгийг хамгаалдаг вм бол.....зөвхөн дээрээс ДОХИУРЫН ЗААЛТААР БӨХӨЛЗДӨГ......УТСАН ХҮҮХЭЛДЭЙ?? !.....ганц өнөрөө ч биш ....бяцхан үрс ....цэргийн албанд яваад алуулсан залуучуудын эрхийг ч хамгаалж чаддаггүй ....суудлын бөглөөд....
Хариулах
202.126.89.247
2024/01/12
0
0
Эд нар ганц хоёрхон хүний хараат болсон юм чинь аргагүй байдалд орсон юм шиг байна даа
Хариулах
2405:5700:301:8cc9:5944:51f7:3ff7:d17
2024/01/07
0
0
Үнэн
Хариулах
66.181.181.249
9 цагийн өмнө
0
2
Тэнд хоригдож буй бусад эр эм хүмүүсийн эрх яах вэ?! ХЭҮК гээчийг татан буулгая. Көвхөн энэ өгөрцэцнг гэгч хүн бусад нь хүн биш юмуу
Хариулах
202.55.188.120
2024/01/07
0
1
Өнөрцэцэг бол хохирсон иргэдийг өмгөөлж дуугарсан. Чиний бичээд байгаа бусад хүн гэдэг нь өөрийнхөө төлөө бусдыг хохироосон хүмүүс байх.
Хариулах
202.55.188.120
15 цагийн өмнө
0
0
"Хуулинд ингэж заасан учир гомдлыг хүлээн авах боломжгүй " гээд биеэ оторлоод суухыг хүний эрхийг хамгаалж байна гэх үү ? С.Зоригийг алсан гэмт хэрэгнүүдийг яг дэргэд нь харсан гэрч Булганыг ХЭҮК-ынхон " сэжигтэн ч гэсэн эрхээ хамгаалуулах ёстой " гээд суллаж байсан. Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ гэдэг худал аж.
Хариулах
202.9.47.11
19 цагийн өмнө
0
0
Гэмт хэрэг үйлдсэн хүн шоронд байх ёстой.
Хариулах
2405:5700:310:782e:a5b2:e2ae:19af:47ba
Өчигдөр
1
0
Одоогоос иргэн Өнөрцэцэгт холбогдох ....гэж .....
Хариулах
66.181.161.40
2024/01/07
0
0
Өнөрөө гэх балай авгайг хаяцгаа ХЭҮК өнгөрөөд үйлчилэхэд бусадад нь үйлчилдэггүй юм уу
Хариулах
Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 11 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 13 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 17 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 18 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 19 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр