Сүхбаатар баг баруун бүсийн финалд шалгарлаа

М.Төгөлдөр
2024/01/04

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Сүхбаатар болон Мазаалай багуудын цувралд Сүхбаатар баг 3-1 харьцаатай илүүрхэж баруун бүсийн шигшээд шалгарлаа.

Сүхбаатар баг М Хөгжлийн Лигийн баруун бүсийг амжилтаараа тэргүүлж 4-р байраар шалгарсан залуу бүрэлдэхүүнтэй Мазаалай багтай эхний шатанд учраа таарсан юм.

Цувралын 3 дах тоглолтонд Мазаалай багийн хувьд хожигдох эрхгүй тоглолт байсан ба тоглолтын эхний хагас Сүхбаатар багийн  онооны давуутай дууссан.  Харин 3-р үеэс эхлэн Мазаалай баг хамгаалалтанд идэвхтэй тоглолтыг үзүүлж багийн ахлагч С.Төгөлдөрийн сайн тоглолт болон багийн бусад тоглогчид холын зайн шидэлт мөн чөлөөт шидэлт найдвартай гүйцэтгэж цувралын харьцааг 2:1 болгон ойртуулсан билээ.

Харин дөрөв дэх тоглолтын  эхний хагас эн тэнцүү өрнөж  тоглолтын 3-р үеэс  Сүхбаатар багаас Б.Нямзориг болон А.Баярхүү нар дараалласан оноонуудыг авч тоглолтын хэмнэлийг хадгалан явсаар ялалт байгуулж баруун бүсийн шигшээд шалгараад байна.

Тус тоглолтонд Сүхбаатар багаас Б.Нямзориг болон А.Баярхүү нар тус тус 20-с дээш оноог авч багаа хожилд хөтөлсөн билээ.

Сүхбаатар багийн хувьд Баруун Бүсийн аваргийн төлөө Ондилт багтай тоглохоор болсон бөгөөд цувралын эхний тоглолт 1-р сарын 6-ны өдрийн  17:00 цагаас Спортын Төв Ордонд явагдах юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18