Эрхэт Тэгри Шагай болон Ондилт Шутис Шаркс багуудын цуврал 5 дах тоглолтоор шийдэгдэхээр боллоо

М.Төгөлдөр
2024/01/04

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эмэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Эрхэт Тэгри Шагай болон Ондилт Шутис Шаркс багуудын цуврал 5 дах тоглолтоор шийдэгдэхээр боллоо.

Тус  тоглолтод ялалт байгуулсан баг нь шигшээ тоглолтод шалгарахаас гадна Үндэсний Дээд Лигийн 5 болон 6 байраар шалгарсан багуудтай Play-in тоглолт хийх эрхээ авах юм.

Эрхэт Тэгри Шагай багийн хувьд М Хөгжлийн Лигийн эмэгтэй хүснэгтийг тэргүүлсэн бөгөөд 4-р байраар шалгарсан Ондилт Шутис Шаркс багтай эхний шатанд таарч тоглож байгаа юм.

Хоёр багийн цувралын 3 дах тоглолт эхнээсээ маш ширүүн өрсөлдөөнтэй явагдсан хэдий ч тоглолтын 4-р үед Эрхэт Тэгри Шагай багийн ахлагч Д.Үүрийнтуяа 11 оноог авч багтаа онооны тэргүүллийг авчирснаар Эрхэт Тэгри Шагай баг 3 дах тоглолтонд хожил байгуулсан билээ.

Цувралын 4 дэх тоглолт Ондилт Шутис Шаркс багийн хувьд заавал хожих ёстой тоглолт байсан бөгөөд  тоглолтын эхнээс хэмнэлийг удирдан онооны давуу байдлаа хадгалан явсаар ялалт байгуулсан юм.

Тус тоглолтонд Ондилт Шутис Шаркс багийн довтлогч Б.Мичид 13 оноо 20 самбар авч хувийн статистикаар багаа тэргүүлжээ.

Хоёр багийн цувралын шийдвэрлэх 5 дах тоглолт 2024 оны 1 сарын 6-нд 09:00 цагаас Спортын Төв Ордонд явагдах ба хожсон баг нь дараагийн шатанд шалгарахаас гадна Play-in-д тоглох эрхээ авах чухал тоглолт болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18