"Хасын хүлэгүүд" баг цувралын харьцааг тэнцүүллээ

М.Төгөлдөр
2023/12/28

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн плэй-оффын эхний шатанд учираа таарсан Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралын харьцаа 1-1 болж тэнцлээ. Хасын Хүлэгүүд баг улирлалд зүүн бүсийг тэргүүлж плэй-оффт 1-р байраар шалгарч 4-р байраар шалгарсан Сэлэнгэ Боднос багтай учраа таарсан юм.

Цувралын эхний тоглолтын 3-р үе хүртэл Хасын Хүлэгүүд баг 3 онооны шидэлтүүдээ оновчтой болгож сайн тоглолтыг үзүүлж онооны тэргүүллийг авсан. Гэвч тоглолтын шийдвэрлэх 4-р үед Сэлэнгэ Бодонс баг онооны зөрүүг арилгаж улмаар тоглолтын төгсгөлд маш сайн хамгаалалж хожил байгуулсан юм.

Тус тоглолтод Сэлэнгэ Боднос багийн тоглогч С.Анхбаяр 23 оноо авч багаа тэргүүлсэн бол багийн ахлагч М.Саруул 5 бөмбөг таслалт хийж багаа хожил байгуулхад том тус үзүүлсэн байна.

Хоёр багийн цувралын хоёр дах тоглолт маш ширүүн эхэлж эхний 3 үед Сэлэнгэ Бодонс баг онооны тэргүүлэлтэй явсан. Шийдвэрлэх 4-р үед Хасын Хүлэгүүд баг багаараа жигд тоглолтыг үзүүлж онооны тэргүүллийг авч хожил байгуулснаар цувралын харьцааг 1-1 болгож тэнцүүллээ.

Тус хоёр багийн аль хожсон нь цувралыг тэргүүлэх чухал тоглолт 12-р сарын 30-нд Спортын төв ордонд болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18