Ховд нутгийн хоёр баг Плэй-Оффт хоорондоо учраа таарлаа

М.Төгөлдөр
2023/12/28

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Ховд нутгийн хоёр баг болох Ховд Шонхорууд болон Чандмань Rivers Минжит Булган багуудын цувралын харьцаа 2:0 болж Чандмань Rivers Минжит Булган баг хагас шигшээд буюу бүсийн финалд шалгарахад нэг хожил үлдлээ.

Ховд Шонхорууд баг Зүүн бүсийн хоёрдугаар байраар шалгарсан ба бүсийнхээ гуравдугаар байраар шалгарсан Чандмань Rivers Минжит Булган багтай плей-оффын эхний шатанд тааран тоглож байгаа юм. Цувралын эхний хоёр тоглолтыг Чандмань Rivers Минжит Булган баг UPSET хийж улирлыг амжилтаар илүү дуусгасан Ховд Шонхорууд багийг хожоод байгаа юм.

Цувралын эхний хоёр тоглолт эцсийн шүгэл үлээх хүртэл ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн тоглолт болсон. Эхний тоглолт гоцуу хамгаалалтад тулгуурласан тоглолт болсон бол хоёр дах тоглолт илүү довтолгоонд тулгуурласан тоглолт болж өндөрлөсөн.

Эхний тоглолтод Чандмань Rivers Минжит Булган багаас Б.Батлхагва 17 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол хоёр дах тоглолтод мөн адил сайн тоглолтоо үзүүлж 30 оноо 8 самбар 7 оновчтой дамжуулалт өгч бүх тоглогчийг хувийн статистикаар тэргүүлсэн юм.

 Мөн Чандмань Rivers Минжит Булган багийн хамгаалагч Г.Ууганбаяр хоёр дах хожлоо авахад маш том нөлөө үзүүлж сэлгээнээс 16 оноо авахдаа 5 холын зайн шидэлт амжилттай болгосон.

Хоёр багийн цувралын гурав дах тоглолт ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд явагдана.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18