“Сүмбэр орд” хотхоноос “Олонлог” сургууль хүртэл зам тавина

М.Төгөлдөр
2023/12/28

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, хоёр талаар нь явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Энэ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбогдох түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам юм. Үүнтэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгжтэй зөвшилцөн газар чөлөөлж буй бөгөөд тус байршилд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:

-“Сентури Лэнд Марк” ХХК-ийн эзэмшлийн газраас дөрвөн метрийг татаж, газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг нь сунгаж өгөх санал тавьсан. Газар эзэмших эрхийг сунгахтай холбоотойгоор газрыг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлээд байна. Үүнтэй холбоотой долоо хоногийн хугацаа өгсөн. Үүний дараа газар эзэмших эрхийн дагуу хашаагаа татахгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна. Зүүн талын гурван аж ахуйн нэгжид мөн адил мэдэгдэл хүргүүлсэн, түр хашаа байсныг бүгдийг буулгасан. Буулгах явцад гаргасан хогоо цэвэрлэн, явган хүн, автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэ бол түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй холбоос зам. Ажлуудыг шуурхайлахад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, хяналтаа тавих хэрэгтэй. Дулааны улирал эхлэнгүүт замын хучилтыг хийнэ. Гэхдээ тэрийг хүлээхгүйгээр тэмдэг, тэмдэглэгээг тавих хэрэгтэй” хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:3707:beb3:4d9a:a96b:835f
2023/12/30
0
0
Нэг урсгалтай олон зам гаргавал сайн бна. БЗД-ийн 26 хорооны хотхон бүрийн дундуур замыг нээх хэрэгтэй. Бүх хашааг нураавал.
Хариулах
103.57.93.121
2023/12/28
0
0
bagshraldsan barilga oron suuts barih n tugjrel uusgedgiig yarmag haruullaa. zamaas iluu barilga zohion baiguulalt chuhal
Хариулах
2405:5700:301:1efc:44a3:1d75:a83c:278c
2023/12/28
0
0
Tugjreld ehleed zam bish uulzvaraa nevruuleh ni chihal bna uulzvar huleej 2 3 n tsag zogsoj bgaa ni ub n tugjee boldog
Хариулах
2405:5700:300:38b3:a84d:a46e:b0eb:20f5
2023/12/28
0
0
Энэ хавийн барилга хүн гэж баасан дээр бөөгнөрсөн ялаа шиг шамбааралдсан түгжирсэн заваан газар дөө.
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18