Манлай зааны нэрэмжит барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ

М.Төгөлдөр
2023/12/24

“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Нью Прогресс ХХК, Хос Алтайн Хүчтэн ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нью План ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Д.Анар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын харцага Б.Цэдэнсодном нар үлдэв.

“Эм Жи Ө транс” ХХК-аас Уран барилдааны шагналыг аймгийн арслан Э.Буянтогтоход, уран дархан н.Гансүх Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид тус тус гардуулсан юм.

Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан улсын манлай заан Д.Мягмарт МҮБХ болон Ховд дэвжээ, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, шавь нар, үе тэнгийн бөхчүүд, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүллээ.

Тус барилдааны зохион байгуулагчдын зүгээс барилдсан бүх бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, үзэгчдийн дундаас 9 азтай үзэгч тодруулан тус бүр 1.000.000 төгрөг гардуулсан юм.
Мөн түрүү бөх 7.0 сая, үзүүр бөх 5.0 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд 3.0 сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Өнөөдөр 11:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай. Тасалбараа https://www.ticket.mn/event/1908 -ээс захиалан аваарай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.122
2023/12/24
1
0
Сайхан барилдаан өндөр зохиоин байгуулалттай болсон. Батзориг заан үнэхээр сайн зүйл хийлээ дээ. Бөх зохион байгуулж байгаа дарга гэхэд бөхчүүдийнхээ дунд суусан тас тас инээгээд бүгдтэй нь гар бариад хээгүй гүндүүгүй сайхан байсан шүү
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18