Хоол хүнс, өвс тэжээл, мах тээвэрлэлтийн тээврийн хэрэгсэл QR кодоор зорчиж, шатахуун түгээлт хийнэ

М.Төгөлдөр
2023/12/24

УОК-ын Шуурхай штабаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Ник, Петростар, Шунхлай, Сод Монгол, Магнай трейд, Газ Ойл, Нью энержи стар, Синчи ойл зэрэг аж, ахуйн нэгжийн удирдлагууд оролцож, шатахуун тээвэрлэлтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцсон юм.

Улсын хэмжээнд өнгөрсөн арваннэгдүгээр сард нийт 175 мянган литр АИ-92, дизель түлш орж ирсэн бол энэ сар гарсаар 21-ний өдрийн байдлаар 136 мянган литр АИ-92, дизель түлш нийлүүлэгдээд байна.

Ихэнх нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, зарим газарт их хэмжээний цас орсны улмаас зам даваанд хүндрэл учирч, шатахуун тээвэрлэгч аж, ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа удаашрах, түгээлт хийх автомашинуудын хүрэлцээ муу байгааг энэ үеэр онцоллоо.

УОК-ын шуурхай штабаас  өвөлжилтийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд хоол хүнс, эм тариа, өвс тэжээл, мах тээвэрлэлт зэрэг чиглэлийн тээврийн хэрэгсэлд  QR кодоор ялгах тэмдэг хийж, шатахуун түгээлт хийх боломжоор ханган, тасралтгүй, шуурхай  байхад анхаарч, өдөр тутамд хяналт тавьж ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.168.8
2023/12/25
0
0
ёоо энэ QR гэдгийг нь сонссон чинь шууд ковидын эргүү эргүү шийдвэрүүд нь санаанд ороод шууд тавгүй мэдрэмж үгнүүд амнаас гарахаар болж байна
Хариулах
2405:5700:311:836b:3c3f:75b:851e:7fff
2023/12/24
0
0
Ярьсаар байтал зун болохнээ.. Манай ажил нэг иймэрхүү.
Хариулах
202.126.89.159
2023/12/24
0
0
Түрэмгий орос шантаажилж дуусахгүй л бна уу Оросын эдийн засаг 3.5 хувь өссөн гээд бна Дотоодоо хангаж чадахгүй гэдэг зүгээр л үг юм даа
Хариулах
213.55.224.26
2023/12/24
0
0
Хуцах шиг болжээ, орос хятад америк түрэмгий байна уу үгүй юу чам шиг навсгар монгол гуйлгачинд түй ч падгүй. Орос америк хятад гэх мэт агуу гүрнүүд улс шиг улс гүрнүүд, удирдагч шиг удирдагчтай , чам шиг манан мафийн алуурчид хулгайч дээрэмчдийн бүлэглэлүүдийг тахин шүтэгч манкуур боолд огт хамаарахгүй агуу гүрнүүд Навсгар монгол гуйлгачинд бензин шатахуун тог цахилгаан өгөх албагүй. Бусад улс гүрнийг гутааж доромжлохын оронд газар доор чинь булаастай байгаа бензинээ чадал чинь хүрвэл ухаж гаргаад ашигла
Хариулах
2405:5700:300:c58f:9491:649b:dfdc:fdac
2023/12/24
0
0
Qr code гээд энэ нэг юм ковидоосоо гарч амжаагүй тэндээ үлдцэн сэтгэхүйтэй юм бэ
Хариулах
2405:5700:301:8572:9cf8:b839:8554:6b5b
2023/12/24
0
0
Яасан тэнэг юм сэддэг юм бэ хот хөдөөгүй бензин түлшгүй машин тэрэгтэй хүмүүс хөлдөж үхэх нь холгүй байна үнэтэйч хамаагүй шатахуунаар хангах арга чарга бодоочээ
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18