Монголын эрх баригчдад хандан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахыг шаарджээ

М.Төгөлдөр
2023/12/23

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага нь Монголын эрх баригчдад хандан сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг суллахыг шаардаж байна. Арванхоёрдугаар сарын эхээр урьдчилан хоригдсон түүнийг олон нийтийн сүлжээгээр шүүхийг шүүмжилснийх нь төлөө худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгасан. Түүний Zarig.mn цахим хуудасны хандалтыг мөн хоёр хоног хаажээ.   

Zarig.mn цахим хуудасны сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч Нарангийн Өнөрцэцэгийг эрүүгийн хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирээгүй гэдэг үндэслэлээр 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь урьдчилан хорих төвд нэг сарын хугацаатай саатуулжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэдхэн долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 13-ны өдөр Өнөрцэцэгийг олон нийтийн сүлжээнд шүүх, прокурорын үйл ажиллагааны талаар шүүмжлэл өрнүүлсэнтэй холбогдуулан шалгуулах гомдол гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгаад байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх арванхоёрдугаар сарын 19-ний өдөр сэтгүүлч Өнөрцэцэгт холбогдох хэргийг шалгах явцад түүнийг нэг сарын хугацаатай урьдчилан хорих шийдвэрийг дөрөв дэх удаагаа хэвээр үлдээжээ.  
“Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс эрх, эрх чөлөөний зарчим, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг сахихад илт хүчин чармайлт гаргасан учир санаанд оромгүй явдал боллоо. Худал мэдээлэлтэй тэмцэх нэрийдлээр олон нийтийн сүлжээнд шүүхийн тогтолцоог шүүмжилсэн сэтгүүлчийн эрх чөлөөг хасах нь илт зүй бус үйлдэл юм. Нарангийн Өнөрцэцэгийн эсрэг ажиллагааг зогсоож, түүнийг нэн даруй суллахыг эрх баригчдаас шаардаж байна.”
 Седрик Алвиани
RSF-ын Ази, Номхон Далайн асуудал хариуцсан товчооны Захирал
Н.Өнөрцэцэгийг хорихоос хоёр хоногийн өмнө Харилцаа холбооны Зохицуулах Хороо прокурорын зөвшөөрлөөр, цагдаагийн байгууллагын шийдвэрээр Zarig.mn цахим хуудасны хандалтыг хааж, зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад оруулсан. Үүнийг сэтгүүл зүйн салбарынхан эсэргүүцсэн бөгөөд тус цахим хуудасны хандалтыг хоёр хоногийн дараа нээв.
Н.Өнөрцэцэг өмнө нь Монголын өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэг, мөнгө угаасан үйлдлийг илчилж байв. Тухайлбал, 2022 онд Хөгжлийн банкны луйвар, 2023 оны тавдугаар сард Боловсролын зээлийн сангийн булхайг илчилсэн. Өнөрцэцэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрчдийн гомдлын дагуу нэр төр гутаасан гэх хэргээр 16 удаа шалгагдсан байна. Тэрбээр ихэнх хэрэг дээр ялалт байгуулсан хэдий ч түүнд оногдуулсан 750 евротой тэнцэх хэмжээний торгууль хэвээр үлдсэн. Энэ нь тус улсын дийлэнх сэтгүүлчдийн хувьд хоёр сарын цалинтай тэнцэнэ.
Монгол Улс 2023 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр хоёр байр урагшилж, 180 орноос 88-д эрэмбэлэгдэж байна. 1990 оноос либерал ардчилсан тогтолцоонд шилжсэн тус улс нь мэдэх эрх, хэвлэл мэдээллийн олон ургальч, хараат бус байдлыг хөхиүлэн дэмжихэд тууштай эрмэлздэг.
RSF 2023 оны гуравдугаар сард сэтгүүл зүй, олон нийтийн мэдэх эрхэд аюул учруулахуйц олон нийтийн сүлжээний тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсныг сайшаасан. Энэхүү хоригийг УИХ хүлээн зөвшөөрсөн юм.


0
angry
7
care
5
haha
5
liked
41
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.168.82
2023/12/25
0
0
хаалтын гэрээ чинь жинхэнэ авилга байжээ хүмүүс үнэнийг мэдсээр л бна хэт улайрч байгаад өндөр ял авахбийдээ
Хариулах
89.204.138.174
2023/12/24
0
0
harah tsraini l nugel n nudere haragdsan awgai te bas bologui e nuhru solichihno grj bga gewch tsadah n yamar oligtoi hun baiw gejde ochij o hij ene huduni emetei amidarch bhig bodjod yostoi nugu munguni tulu nude uhad uguhus butsahgui buzrud shuu
Хариулах
89.204.138.174
2023/12/24
0
0
hutsatsga gulugnud min luiwar shantaj higed baitsagdaj murdugduj bga luiwar hin awgaig teged neg gadni nertei baigulgin shardlagin dagu sullah u malnud min bitgi garig andurad bgarai yag ursdteigu adilhan setgeh yum gadni uwgun ch bsan hamgzi mu gutei ged oilgod uwru nedeg buzrin haltar huhnud shigee kkk zail larin zarigaaa
Хариулах
66.181.168.82
2023/12/24
0
1
яагаад мөрдөн байцаалтын нууц мэдээллийг ил гаргаж тавиад байсан сэтгүүлчийг шхлгхж болохгүй гэж
Хариулах
66.181.168.82
2023/12/24
0
0
одоо цагдаагийн байгууллага хүн шалгах эсэхээ гадны сэтгүүлчдээр заалгах болж бна уу тэгэх тусам нь сайн шалгах хэрэгтэй гэж боджийно
Хариулах
2405:5700:310:5c26:4830:1d1e:52c8:19cc
2023/12/24
0
0
Танай сайт бүр солиорчээ. Наад хүн чинь луйварчин ойлгов уу, баримт нь гараад ирсэн, одоо боль
Хариулах
2405:5700:310:5c26:4830:1d1e:52c8:19cc
2023/12/24
0
0
Орилоод бгаа сэтгүүлчид та нар зүгээр марионетка шүү дээ, та нарыг ашиглаж бгаа юм, зөв юмны төлөө явах хэрэгтэй
Хариулах
2405:5700:310:7165:e1f2:e049:92fb:767a
2023/12/24
1
0
Манай эрх баригчид хүчгүй улбагар байна. Хөгжлийн банкны луйвар, БЗС, эрдэнэтийн 49 хувийг улсын мөнгөөр хусагчид, нүүрснийхэн Өнөрөөг далд хийсэн дээ. Олон нийт ганц дуугарч байгаа сэтгүүлчээ ямар чиг байсан өмөөрч дуугарахгүй бол засаг олон нийттэй хамтарч шүүх хүчнийхэндээ шахалт үзүүлэхгүй бол ойрхондоо энгийн иргэд битий хэл засгийн газар ч дуугарч чадахаа байна даа. Өнгөрсөн 30 жил энэ улсыг идэж уусан нөхдүүд мөнгөтэй, хүчтэй, шүүхтэй, тв-тэй аархаж байна. эби, сахал э, миеэ, баяр, да, багабанди, баярцогт, сайханбалаг, сү, хурц, пу очирбат гээд нөхдүүд хүчтэй байна аархаж байна.
Хариулах
66.181.191.160
2023/12/24
0
1
гаднынхан монголоос савраа тат та нараас өмнө олон зуун жилийн өмнө бид монголчууд төрт улсаа байгуулж дэлхий дахинд энх тайваныг тогтоож явлаа та нар дут, манай улсаас зайлцгаа
Хариулах
202.55.188.86
2023/12/24
0
0
Гадаадынхнаас илүү дотоодын урвагчид Монголыг сүйрүүлж байна.
Хариулах
202.126.89.134
2023/12/24
1
1
Эмээлтийн Хятадын өмхий махыг нийслэлийнхэнд идүүлж чадсан шүү
Хариулах
66.181.179.75
2023/12/24
2
1
авлигачин шүүгч нараас яаж салах вэ?
Хариулах
66.181.161.146
2023/12/24
0
0
Өнөрөө Бортээгийн тендер түүнтэй холбоотой үйл ажиллагаанд сурвалжлагаа хийж шударга гэдгээ харуулж цайруулах үлдлээ
Хариулах
2405:5700:300:3439:dc9:513d:5dac:eb1b
2023/12/23
1
0
Ene estoi hunii erhiig zorchson yavdal bolj bna.huuliin baiguullaga ni ch hurtel huulia zorchood bhaar ene uls yah bolj bna.shuuh bol zahialgiin bguullaga bolson ni unen ym bna.shuumjilsen bolgoniig barij horih uu.
Хариулах
66.181.161.247
2023/12/23
0
0
Төрд хулгайчууд байгаа цагт горьдолтгүй!
Хариулах
202.179.27.212
2023/12/23
0
0
За дэмий биз дээ, дахиад 30 хоног сунгана
Хариулах
2001:569:6ff8:452c:f5f7:f0c3:7c91:6838
2023/12/24
0
0
Bravo
Хариулах
66.181.160.84
2023/12/23
3
0
англи хэл дээрх линкийг нь тавиач ээ
Хариулах
Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 8 цагийн өмнө
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ 8 цагийн өмнө
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ 9 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж тэгш боломж олгоно 9 цагийн өмнө
Багануур-Улаанбаатар чиглэлд 10 мянган төгрөгийн төлбөртэй автобус явж эхэллээ 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 11 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 11 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 11 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 13 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 13 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 13 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана Өчигдөр
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд Өчигдөр
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа Өчигдөр
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарын метро 19.5 км урт байна Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив Өчигдөр