"Дотоод ертөнцөө чимээлж л амар амгаланг олно" Галлериа Улаанбаатар

М.Төгөлдөр
18 цагийн өмнө

Агаарын бохирдол, замын түгжрэл, ахуй амьдрал гээд бухимдах юм олонтой явна уу? Сэтгэлийн амар амгаланг мэдрүүлсэн цэлгэр уудам тал, тэртээд харагдах цагаан гэрүүд, ил гал дээр чанасан хоол цай, шинэхэн өрөм, намрын айраг, за тэгээд голын харгианаас өөр чимээ үгүйг төсөөлөхөд танд ямар мэдрэмж төрж байна? Энэ бүхэн монгол хүний сэтгэлд өөрийн эрхгүй амар амгаланг мэдрүүлэх буй.  

Энэ хүртэл уншсан танд дуулгах сайхан мэдээ байна. Эрхэм уншигч танд бие болоод сэтгэлийн амар амгалан, аз жаргалтай амьдрахын утга учрыг таниулсан дорнын гүн ухаантай холбон дүрсэлсэн Ухаарал, Бясалгал, Гэгээрэл” уран зургийн үзэсгэлэнгээр аялах боломж байна. 

Хүн гэдэг өөрөө өөртөө гэрэл гэгээ, аз жаргал, алив сайхан бүхэн нь гэдгийг бид дотоод ертөнцөө чимээлж л олох боломжтой бөгөөд гаднаас мянгантаа эрээд хэрэггүй аж. Амьдралын утга өнгөн гадарт нь байхгүй, дотоод гүнд нь бий гэдгийг сануулах тус үзэсгэлэнгээр хүрэлцэн ирж их хотын завгүй амьдралд дунд хэсэг ч болов өөрийгөө ажиглаж, үндэсний өв соёлоороо бахархан үнэ цэнийг нь дахин нэг мэдрээрэй. Л.Доржбат зураачийн "УХААРАЛ, ГЭГЭЭРЭЛ, БЯСАЛГАЛ" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт 2023.12.13-12.31 өдрүүдэд дэлгэгдэж байна. 

Их хотын зүрхэн хэсэгт байрлах, Галлериа Улаанбаатар худалдаа үйлчилгээний төв, Монгол үндэсний ёс заншил, соёл, нүүдэлчин ахуйг харуулсан бүтээл туурвидаг, залуу уран бүтээлчдийг дэмжин 2023 оны турш УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН-г тогтмол зохион байгуулсан, энэ жилийг отголж, таны нүдийг төдийгүй сэтгэлийг баясгах үзэсгэлэн таныг хүлээж байна. Стресс бухимдалгүй их хотын соёлтой иргэдтэй болоход урлагийн нөлөөлөл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.  

Уран бүтээлч: Art of Dorjoo 

Хугацаа: 2023.12.13– 2023.12.31 хүртэл өдөр бүр 10:00-20:00  

Утас:7510 3003, 9902-3933 

Байршил: Талбайн зүүн талд байрлах Галлериа УБ төв, 2 давхар 


0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18