103 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдсаны 70 хувь нь 10-аас доош насны хүүхдүүд байна

М.Төгөлдөр
21 цагийн өмнө

Прокурорын байгууллагаас зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэргийн гаралт, хяналт шийдвэрлэлтийг 2022, 2023 оны 9 сарын байдлаар судалсан байна.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас 103 хүүхдийн амь нас хохирсноос 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй, 70 хувь нь 10-аас доош насны хүүхдүүд байна.

Зам тээврийн осол хэрэг болсон газрыг судалж үзэхэд 11.6 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт, 88.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс Нийслэлд Сонгинохайрхан дүүрэг, орон нутагт Төв аймгийн замд гарсан осол хамгийн их байна.  

Прокурорын байгууллагаас хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 172 удаагийн сургалт, уулзалтыг зохион байгуулж, 12 мянга 800 орчим эцэг, эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын алба хаагч, төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн ажилтан, сурагч хүүхэд, багачуудыг хамруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.88
2023/12/23
0
0
1 ч хүний амьд хүний амьд хүрэхгүй жил байхгүй юмаа сда 1. Согтуугаа багасга 2. Түгжрэлээ багасга 3 Сайн шалгал даа сда куудах
Хариулах
202.9.46.252
17 цагийн өмнө
0
0
1990-ээд оны үед намайг бага байхад цөөхөн машин явдаг байсан. Машинд дайруулна гэхгүй сайхан байжээ.
Хариулах
2405:5700:311:836b:a53e:807:7153:5f14
18 цагийн өмнө
0
0
Гүйцэж түрүүлэх үед осолдсон машин 100 хувь буруу хүрдтэй байна. Төр яагаад нуугаад байна
Хариулах
202.21.107.20
20 цагийн өмнө
1
0
Suuliin 10 jiliin hugatsaand 14 tsereg alba haih hugatsaandaa ami uregdjee gejUnertsetsegiin helsen Unenbat bol haritsuulahad ene ch aimaar too baina daa
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18