Хил дагуух аймаг, сумдын боомтоор гурил, тэжээл, бензин шатахуун нийлүүлэх боломжоор хангана

М.Төгөлдөр
Өчигдөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар малын тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулж, нэмэгдүүлэх хүрээнд хивэг, тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоохоор шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан малчдын бэлтгэсэн махыг зах зээлийн эргэлтэд оруулах зорилгоор мах бэлтгэх аж ахуйн нэгжид 100 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгоход шаардагдах хөрөнгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх, малын хивэг, тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх асуудлыг Засгийн газраас шийдвэрлэн, аймаг, орон нутгийн түвшинд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг баруун аймгуудад томилолтоор ажиллах явцад тээврийн зардлаас шалтгаалж гурил, малын тэжээл, шатахууны үнэ өндөр, олдоц хомс байгаа тул орон нутгийн боомтоор гурил, тэжээл, шатахуун импортлох боломжийг бүрдүүлэх, мөн гурил, тэжээлийн гаалийн татварыг хөнгөлж, чөлөөлөх хүсэлтийг аймаг, орон нутгийн онцгой комиссоос уламжилж байсан юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улсын хил дагуу орших аймаг, сумдад өргөн хэрэглээний хүнс, гурил, тэжээл, бензин, шатахууныг тухайн бүс нутагт байрлах улсын хилийн боомтоор шуурхай нийлүүлэх боломжийг судалж, шийдвэрлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох яамд, Гаалийн ерөнхий газар, аймгийн удирдлагуудад даалгалаа. Мөн нөхцөл байдал хүндэрч отор, нүүдэл нэмэгдэж байгаа тул отроор яваа малчдыг хөөх асуудлыг таслан зогсоож бэлчээрийн даац, нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүр хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг салбарын яамд, аймаг, сумдад үүрэг болголоо.


1
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18