Мэдэгдэл хүргэх нь-Бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад

О.Шүрэнцэцэг
2023/03/16

Цахимаар эмийн жор бичихдээ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “Хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор генетик болон биометрик мэдээллийг ашиглах”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг энэ хуулийн 14.8.7-д заасан журмын дагуу цахим болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх”, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/495 тушаалаар баталсан ”Цахимаар эмийн жор бичих, олгох заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.3-т “Эмч цахим жорыг өөрийн болон иргэний хурууны хээгээр баталгаажуулна.” ЭМДЕГ-ын даргын 2020 оны А/115 тоот тушаалаар баталсан ”Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.3.1-д “Эрүүл мэндийн байгууллага, эмч нь эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх цахим жорыг даатгуулагчдад мэргэжлийн дагуу үзлэг хийж, даатгуулагчийн иргэний үнэмлэх, даатгуулагчийн хурууны хээний баталгаажуулалт дээр үндэслэн бичих бөгөөд жор бичсэн эмч мөн хурууны хээний баталгаажуулалт давхар хийж, цахим жор хүчинтэй болно” гэсэн заалтуудыг мөрдөн ажиллаж байна.

Дээрх хууль, заавар, журмын дагуу эмийн жорыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нь e-hospital, лавлагаа шатлалын эрүүл мэндийн  өөрсдийн ашиглаж буй цахим систем дээр бичиж байгаа хэдий ч төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан эмчийн болон иргэний хурууны хээний баталгаажуулалт хийгдэхгүй байгаа зөрчил хяналт, шалгалтаар илэрсэн.

Иймд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нь health.gov.mn цахим систем дээр, лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагууд нь өөрсдийн ашиглаж буй цахим системийг “ХУР” системтэй холбон жор бичих эрх бүхий эмчийн болон иргэний хурууны хээгээр цахим жорыг баталгаажуулан ажиллах тухай мэдэгдлийг хүргүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 7 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21