Нийт нутгийн 70 орчим хувь зудын эрсдэлтэй байна

М.Төгөлдөр
2023/12/06

2023 оны 11 дүгээр сарын 30- ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 5 хувьд бага эрсдэлтэй байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна. Үүний зэрэгцээ 12 дүгээр сарын 06-ний мэдээгээр нутгийн 71 орчим хувь нь цагуурын ажиглалтын талбайн хэмжилтээр 1-36 см зузаан, хунгарласан газраа 50 гаруй см  цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Увс, Завханы нутгаар 10-36см байна зузаан цасан бүрхүүлтэй мөн 11 аймгийн 30 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байдалтай байна. 

Үүний зэрэгцээ 11 дүгээр сарын 16-19-нд ихэнх нутгаар дулаарч цасан бүрхүүлийн өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл үүссэн нь малын бэлчээрлэлтийг улам хүндрүүлэх нөхцөл болж байна. 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүнаймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхиний аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна. 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө-15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -5...-10 градус, бусаднутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байх нь өвөлжилтийн байдлыг улам хүндрүүлж, зудын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа тул эртнээс өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, салхи шуурганы үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулья. 

12 дугаар сард баруун аймгуудын нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дундаж  (ОЖД)-аас ахиу хуртунадас орж, ОЖД-аас дулаан байх бол нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн, 1 дүгээр сард нутгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байгаа нь өвөлжилтийн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл болж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18