Нийслэлд 2.6 их наядын орлого төвлөрүүлж, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг зарцуулна

М.Төгөлдөр
2023/12/06

НИТХ-ын ээлжит XX хуралдаан болж, нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа. Нийслэлийн 2024 оны төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталлаа. Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.  

Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээрийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Төсвийг дараах үндсэн бодлого, чиглэлийг баримталж боловсруулсан байна. Тодруулбал,

  • Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна. 
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг  нэмэгдүүлнэ. 
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. 
  • Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.180.219.11
2023/12/06
0
0
manan zail tar
Хариулах
202.180.219.11
2023/12/06
0
0
vietnam eer maniig hujaa gedeg ym bnle
Хариулах
202.180.219.11
2023/12/06
0
0
man bol hujaa
Хариулах
43.228.130.71
2023/12/06
0
0
манин төр нь ч төр мангаруудын төв нь хотюм уу
Хариулах
66.181.160.46
2023/12/06
1
0
монгол шиг ийм бага орлоготой ийм өндөр татвартай улс дэлхийд байхгүй. татварын байцаагч тайлан хождууллаа гээд шууд дансыг нь хаачихдаг дансаа нээлгэх гэж бараг жил шахам шүүх цагдаа болдог шүүдээ. татварын зөрчил гэж тайланд баримт тусгаагүй гээл 20 саяын торгууль 5 жилийн ялтай байгаа, тэгээд баахан новшын хэн ч мэддэггүй журамнуудтай. емонголиа нэртэй бас нэг хүнд суртал нэмэгдчихсэн псдаа. мөрөөрөө үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд аймаг сум дүүрэг нийслэл баахан бичиг баримт шаарддаг, дээр нь емонголиагийн зөвшөөрөл гээд юмнууд нэмэгдчихсэн яамнаас бичиг авдаг болчихсон. бараг үйлчлүүлэгчээс нь олон МАНингийн хянагч шалгагч дампууруулагч хорлогч сүйрүүлэгч явдаг, нэг түц-д гэхэд жилд 150 торгууль тавигдаж байх жишээний. псдаа. баг хорооны псдаа нар хүртэл ирж дарамтлана лалар. ийм байхад монгол залуус гадагш дүрвэх нь аргагүй шүүдээ. хятад хүнд болхоор 100 жил газар өгнө, амьдрах байраа авах нь татвараас гэр бүлээр 100 хувь чөлөөлнө. монголын төрүү, дундад газрын төрүү энэ МАНингууд
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18