“Алтай” хотхонд сургууль байгуулж, орц, гарцыг нэмэгдүүлнэ

М.Төгөлдөр
2023/11/30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар газар дээр нь ажиллав. Мөн тус дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллыг Нарны замтай холбох явган хүний гүүрэн байгууламж барихаар холбогдох албаныхантай хэлэлцлээ.

“Алтай” хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн талдаа орц, гарц бүхий авто замтай байхаар төлөвлөсөн боловч харамсалтай нь уг төлөвлөлтийг хийж чадаагүй байна. Өдгөө тус хотхонд 18 мянга орчим иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа юм.

Хотын дарга уг асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Г.Гангамөрөн, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон “Тайгам-Алтай” ХХК-ийн төлөөлөлтэй газар дээр нь ажилласан юм.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Алтай хотхоны баруун хойд үзүүрээс буюу хуучнаар Мод боловсруулах үйлдвэрийн ойролцоох замыг чөлөөлөн 360 метр чулуун зам тавьбал дөрвөн тал руугаа гарцтай болж, хотхон дотроо түгжирдэг асуудлыг шийдэх боломжтой. Мөн тус хотхонд сургууль байхгүй учир нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн сургууль байгуулах боломжтой. Сургууль байгуулах газарт өртөж буй дулааны шугам сүлжээ зайлуулахтай холбоотой асуудлыг шийдэн, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх хэрэгтэй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гаргасан алдаа бол орон сууцны хороолол байгуулахдаа сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй явдал. Иймээс энэ алдааг засаж, хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг нэмж барихаас гадна орц, гарцыг нэмэхэд анхаарна. Мөн арванхоёрдугаар сарын 6-наас дүүргүүд рүү худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх тул дүүргийн удирдлагууд яаралтай тендерүүдээ зарлан, нэгдүгээр сар гэхэд гэрээгээ хийж, гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байх ёстой” гэв.

Мөн Хотын дарга “Алтай” хотхоны орц, гарцын зураг төсөлд дахин тодотгол хийж, асфальт бетон зам хийлгүй, осол аваар гарсан үед хуулж, засвар хийх боломжтой чулуун зам тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18