Б.Ганчимэг: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр ЧД-ийн шүүхийнхэн ​цэвэр улс төрийн захиалгаар ажиллаж байна

М.Төгөлдөр
2023/11/30

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэргэжлийнхээ хүрээнд олон нийтэд мэдээлэх үүргээ гүйцэтгэсний төлөө түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "шүүхийн хараат бус үйл ажиллагаанд нөлөөлсөн" гэх гомдлын дагуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татаж мөн хилийн хориг тавьсан. 

Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч Б.Ганчимэг байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Сэтгүүлчид эрх чөлөөнийхөө төлөө их мэдрэг байх ёстой. Өнөөдөр Өнөрт маргааш Анарт өнөөдрийнх шиг үйл явдал тохиолдоно гэдгийг манай сэтгүүлчид ойлгохгүй байна. Утсаа ч унтраах эрхгүй хагас цэргийн зохион байгуулалттай,  24 цаг жижүүрлэж медиаг удирдаад явж байгаа сэтгүүлчид хилийн хориг тавина гэдгийг огт ойлгохгүй байгаа юм. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн цэвэр улс төрийн захиалга гүйцэтгэж байна гэж харагдаж байна. Сэтгүүлчид бид тэмцэх ёстой, битгий давруул гэж хэлнэ. Бүх цаг үед эрх баригчид талбай дээр үзэл бодлоо илэрхийлж, дуугарч байгаа бүхэнд дургүй байсан. Дуртай байдаг төр гэж угаас байдаггүй л юм. 

Ардчилсан нам эрх барьж байх үед иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нээлттэй байлгаж байсан бол хуучин МАХН засаглаж байх үед ганц хоёрхон хүн их эмзэг ханддаг, сэтгүүлчдэд гомдол гаргадаг байсан. Хэдийгээр МАН шинэчлэгдсэн ч энэ дунд маш цөөхөн зуудаг нохой шиг гэж хэлж болохоор залуус байна. Болоогүй л хүмүүс төрд гараад ирснийх л дээ. Хуульч, сэтгүүлч нарт өс санадаг байж болохгүй л гэж боддог юм. Ерөнхий сайд нь шүүмжлэл доромжлолд тэсвэртэй гэж харагддаг. Гэтэл хэдэн сайд нар нь жигтэйхэн зуудаг. Зарим хүмүүсийг бүр танихгүй болчихоод байгаа. Уг нь анх улс төрийн карьераа дөнгөж эхлүүлж байхад нь ярилцаж, дэмжиж байсан залуус өөрсдийнхөө ярьж байсан үнэт зүйлийнхээ эсрэг яваад зогсохгүй, том дарга болоод тасраад алга болчихсон л байна. 

Сэтгүүлчдэд хилийн хориг тавина гэдэг яагаад ч байж болохгүй зүйл. Бидэнд чинь дайсан бэлэн байж байдаг юм билээ. 100 гаруй хоног хэвтэрт байгаад Хөх хот руу эмчилгээнд явж байхад минь конторвантын хэрэгтэн шиг баривчлаад явж байсан. Тэр үед үнэхээр их бухимдаж байсан. 

Сэтгүүлч бид нар ядуу харагддаг байх л даа. Гэтэл Н.Өнөрцэцэгт гомдоод байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүүхнүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ 30 мянган долларын цаг, 20 мянган долларын бөгж зүүчихсэн, 700, 800 мянган долларын гутал өмсчихөөд хөлөө жийгээд сууж байхад нь тухайн үед даргад нь хэлж л байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл ийм л байгууллага. Улс төрийн захиалгаар ажлаа хийдэг, Ерөнхий сайдыг огцруулах гэж гүйгээд онигоонд ороод л байж байна.  Сонгууль хүртэл тэсчих гэдэг үгийг өөрсдийнхөө оргон зайлсан нөхдүүдэд хэлээд л байж байна шүү дээ" гэв. 




0
angry
0
care
1
haha
6
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:fcb4:8808:94b9:bbc1:5e5f
2023/12/01
0
0
Аль аль нь л давраад байлгүй хийх ёстойгоо хийж араамандаа жаажиганах хэрэгтэй л дээ.
Хариулах
43.242.242.140
2023/12/01
1
0
харин тийм ээ
Хариулах
2405:5700:301:41af:e94a:e074:6971:4b5e
2023/11/30
0
0
АЛМАС
Хариулах
2a04:ee41:1:326d:20af:b21b:9d95:b981
2023/12/02
0
0
Чи бол шулмас, чөтгөр
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18