Зариг.мн сайтын редакциас мэдэгдэл гаргалаа

М.Төгөлдөр
2023/11/30

                                                                                        МЭДЭГДЭЛ

Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж “Шүүхийн ерөнхий зөвлөл”-өөс прокурорын байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу түүнийг яллагдагчаар татаж, өчигдөр /2023.11.29/ хилийн хориг тавих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан нь “Монгол  Улсын Үндсэн хууль” болон “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-д нийцэхгүй байгаа тул Зариг.мн сайтын редакциас МЭДЭГДЭЛ гаргаж байна.

1.      Зариг.мн сайт “Найман ишигний” хэргийг сурвалжлахдаа талуудын байр суурийг тэнцвэртэйгээр мэдээлсэн.Гэтэл бидний мэдээллийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаарт,  “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах” гэж заасан байдаг. Энэ хүрээнд бид мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн.

2.      Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудастаа “...80 настай хөгшнийг цус харватал шүүж байна....” гэсэн пост бичсэн. Үүнийх нь төлөө түүнийг шүүхийн нэр төрд халдсан гэж Шүүхийн ерөнхий зөвлөл гомдол гаргасан байдаг. Энэ нь иргэн Н.Өнөрцэцэгийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16 дугаар зүйлд хүн бүр “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан.

3.      Нүүрсний хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ойрын хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр нүүрс тээврийн компани байгуулсан нь тогтоогдсон” гэж Н.Өнөрцэцэгийг бусдаас онцлон мэдээлсэн юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудад нийцэхгүй байна гэж үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 14-ийн 2 дугаар зүйлд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”,  16 дугаар зүйлийн 3  дугаарт, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж тус бүр заажээ.

Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт хилээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь дээрх хуулийн зүйл заалтуудад нийцэхгүй байгаа тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс Зариг.мн сайтын редакц болон иргэн Н.Өнөрцэцэгийн зүгээс Үндсэн хуулийн цэц, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Дээд Шүүхэд гомдол гаргахаа үүгээр мэдэгдэж байна.


8
angry
0
care
8
haha
40
liked
5
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (34)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:ec0:53:8263:b3b0:595a
2023/12/06
0
0
Өнөрөө бол бидний нүдийг нээж, чихийг онгойлгосон хүн шүү. Маш их ололт, амжилт авч ирсэн. Ямар ч сэтгүүлчийн байгуулж байгаагүй гавъяаг байгуулсан. Энэ хүний ажлаа хийж чадахгүй байгаа энэ хугацаанд юу юу л амжиж байгаа бол доо араар нь. Ард түмэн л хохирно доо.
Хариулах
2405:5700:301:53f6:b996:efa1:9742:8490
2023/12/01
0
0
Зөрүүлээд шүүхэд гомдол гарга.зариг .
Хариулах
66.181.180.64
2023/12/01
1
0
Монголын нэр хүндтэй том сэтгүүлч хэлэхдээ:өнөрөө бол сэтгүүлч биш,ийм сэтгүүлч гэж байх ёсгүй гэж хэлж билээ.Яг л үнэнийг хэлж байсан байна
Хариулах
202.126.88.210
2023/12/01
2
0
Сайн шалгах хэрэгтэй.
Хариулах
2405:5700:301:6958:d0b7:fcef:d435:d50e
2023/12/01
0
0
Шалан дээр бгаа шүүх юун сүртэй юм
Хариулах
139.5.218.137
2023/12/01
0
0
Shuuhiin ner turd aldsan genuu ugaasaa l Shuuhiin ner hund ni shalan deer l bgaashd
Хариулах
139.5.218.137
2023/12/01
0
0
Setguulch hun yaaj ter ih hurungutei bolsiin boldoo. Shigtei l bna
Хариулах
66.181.160.78
2023/12/01
3
0
Одоо олсон хөрөнгийг ямар замаар яаж шатааж хийж олсон гэдгийг АТГ, ЦЕГ шалгах хэрэгтэй
Хариулах
66.181.160.78
2023/12/01
2
0
Хуулиа унш гэж мөн ч олон хэлж байна даа
Хариулах
202.126.88.183
2023/12/01
1
0
Зариг арай давраад байсан юм.Сайн шалгаад асуудлыг ойлготол нь арга хэмжээ ав.Ойлгохгүй бол шоронд нь суулга.
Хариулах
66.181.178.180
2023/12/01
0
0
Zarig vneniig l ilchilsen ard tvmend vnen zow medeelel hvrgesen shvv dee yaahaaraa shorond suuh ystoi ym hol ochij hucaarai
Хариулах
66.181.183.242
2023/12/01
0
1
Хариулах
66.181.184.238
2023/12/01
1
0
Яг үнэн
Хариулах
139.5.216.245
2023/12/01
0
0
Дампуурчихсан шүүхэд...нэр төр гэж юу байх билээ....гудамжинд гараад ард түмнээсээ асуугаад үзээ ч..мундаг нэр төртэй юм бол....
Хариулах
66.181.183.242
2023/12/01
0
0
Ёстой
Хариулах
2405:5700:313:c360:e836:ca1a:be98:3b69
2023/12/01
0
0
Яг үнэн
Хариулах
2405:5700:310:1fc5:a02a:b027:15ea:3f6
2023/12/01
2
0
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж өвөг дээдэс н үг бий . Үнэхээр шантааж хийж хаалтын гэрээ хийж бусдын нэр хүндэд халдаагүй бол очоод шалгуул цаг хугацаа чамайг хулгайч байсан уу үнэн үг хэлдэг сэтгүүлч байсан уу харуулах болно. Одоо хүмүүсийг бүү турхирч бай. Монгол төрийн нүүр бурууд хатуу шүүх хэрэгтэй
Хариулах
59.153.113.15
2023/12/01
0
0
Шүүийн нэр төр ийм хэврэг гэж бодсонгүй. Шүүхийн талаар дуу гарч болохгүй юм байна.. Өнөрцэцэг амаа мэдэж байхад илүүдэхгүй шүү..
Хариулах
139.5.219.125
2023/12/01
2
1
Энэ сэтгүүлч нэг тэнгэрийн дээр яваад байсан юм аа. Юманд хязгаар байлгүй яахав. Өөрийгөө жаахан боловсруулж байж олон юм ярих хэрэгтэй дээ.
Хариулах
66.181.178.180
2023/12/01
0
0
Vneniig l ilchilsen 76hulgaich shig hudal yrij hulgai hiigeegvi shvv Onoroog demjine
Хариулах
66.181.161.217
2023/12/01
0
0
Төр шүүх 2 Хулгай луйвар хийж байгаа нь хязгааргүй байгааг яахав
Хариулах
103.161.242.76
2023/12/01
3
0
Арай л эх захгүа дайрч давшлаад байсан юм . Ардичлал ихдвэл анархизм болдог гэж заадаг байж билээ . Энэ нөгөө муудсан мах муудаагүй гээд идээд байсан хүүхэн мөнүү
Хариулах
2405:5700:310:c085:3c31:4f74:ed23:d1a4
2023/12/01
0
0
Yes
Хариулах
2405:5700:300:1297:d05b:9dff:a2f5:9353
2023/12/01
1
0
Хийсэн хэрэг байхгүй бол зүгээр очиод шалгуулалдаа юун дур зоргоороо талбай дээр ирж мэдүүлэг авч гэх шиг гэнэт баяжих .....халтай ,гэнэт идэх гэдсэнд халтай гэж......хүнийг муулах болохоороо хамаагүй муулна өөрийг муулах болохоор үхэх шахна ....
Хариулах
202.126.88.211
2023/12/01
0
0
Мэдүүлэг авч байж шүүхийн тогтоол гарах байх л даа. Энд журмаа зөрчсөн юм гэж ойлгоод бна
Хариулах
66.181.161.216
2023/11/30
2
0
Шүүхиин нэр төр гэж юу байгаа юм Улайм цайм хэргүүд л хэрэгсэхгүй болох юмуу хэдхэн саяар торгоод л өнгөрч байгаа биздээ Шүүх хулгайч луйварчидыг өршөөгөөд байгаа нь харин ард түмнии улс орны эрх ашгыг уландаа гишгэж байгаа шүү Юун шүүхиин нэр төр ичмээр бишүү
Хариулах
2405:5700:313:c360:e836:ca1a:be98:3b69
2023/12/01
0
0
Ёстой ичмээр
Хариулах
66.181.187.29
2023/11/30
1
0
Zarim sain zuil hiisen gehdee shantaaj hiij mungutei l bolson geh yum bilee shalgaarai
Хариулах
202.55.188.125
2023/11/30
0
1
Зөв наалуулыг чинь улахгүй булшилнаа. МАНгарууд 24 онд арчуулна. Дараа бүгд шорон шаана
Хариулах
202.179.21.192
2023/11/30
0
0
Үнэтэй өмгөөлөгч аваач.
Хариулах
66.181.161.144
2023/11/30
0
0
Ял оногдуулсан гэшш, ядаж тэр өмгөөлөгчөөсөө асууж байж мэдэгдэл энэ тэрээ бич л дээ, ийм боловсролтой байж яагаад хууль мууль яриад байдаг юм дэ
Хариулах
2a0a:f640:1511:ab47:d0a:a1ce:680e:50fd
2023/11/30
0
0
Харин тиим
Хариулах
66.181.160.4
2023/11/30
0
0
За битгий хуц
Хариулах
45.117.35.11
2023/11/30
5
0
Дарангуйлалын засаглалтай улс орны иргэд монголууд биднийг эрх чөлөөтэй үг хэлэх үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлж хэвлэн нийтэлж чаддаг ардчилсан улсын иргэд та нар сайхан юмаа гэж атаархдаг байлаа МАН-н засгийн үед энэ байдал бүрэн алга болж үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн хүн болгоныг барьж шоронд хийдэг боллоо
Хариулах
Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 4 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 9 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 9 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 9 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 10 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 11 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 12 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 12 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 13 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 14 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 14 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр