МСНЭ: Шүүх өнөөдөр хуралдан Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавих шийдвэр гаргасан нь зоригийг мохоох, айлган сүрдүүлэх хэлбэр гэж үзэж байна

Н.Мижидмаа
2023/11/29

УИХ-ын гишүүн, сайд Ч.Хүрэлбаатар болон шүүх эрх мэдлийн институцийн зүгээс ТВ8 телевизийн сэтгүүлч Ж.Баттуул, www.zarig.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг хэвлэн нийтэлсэн агуулга, чөлөөт үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө Эрүүгийн хуулиар яллуулахаар гомдол гаргаж, цаашлаад мэдээлэл нийтлэх, эс нийтлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой айлган сүрдүүлэх, дарамтлах үйлдэл гаргаж байгааг МСНЭ эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдье.

Сэтгүүлч Ж.Баттуулыг бэлтгэсэн нэвтрүүлгээ нийтлэн нэвтрүүлээгүй байхад УИХ-ын гишүүн, сайд Ч.Хүрэлбаатар цагдаад гомдол гаргасан нь түүний мэргэжлийн эрх ашигт бүдүүлгээр халдаж, хэвлэл мэдээллийн агуулгыг цензурдэж байгаа хэлбэр төдийгүй энэ нь мэдээ мэдээлэл нийтлүүлэх, эс нийтлүүлэхээр дарамт шахалт үзүүлж буй Эрүүгийн хуулийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэж байна.
Түүнчлэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эсрэг ШЕЗ Эрүүгийн хуулиар яллуулах гомдол гаргасны дагуу хуулийн процесс үргэлжилж буй энэ үед Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр хуралдан түүнд хилийн хориг тавих шийдвэр гаргасан нь зоригийг мохоох, айлган сүрдүүлэх хэлбэр гэж үзэж байна.
Мөн www.zarig.mn сайтыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр түр хугацаанд хөндлөнгөөс хаасан нь Үндсэн хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөнд санаатайгаар халдсан үйлдэл болно.
Тус сайтын нийтлэлийн бодлого болон үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг хуулийн байгууллагаар шалгагдаж буй нөхцөл байдал зэрэг нь дээрх халдлагыг санаа зорилготойгоор үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлийг бий болгож буй учраас хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийн төлөө эл үйлдлийг эсэргүүцэж байна.
Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, хүний эрхийн тунхаглал, Үндсэн хууль, хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хуулийн хүрээнд сэтгүүлчид бид эрх ашгаа хамгаалан бүхий л арга хэлбэрээр тэмцэх, цаашлаад МСНЭ нь НҮБ-д дуу хоолой бүхий Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүний хувьд олон улсад мэдэгдэл хүргүүлэн өмгөөлөл хүсэх замаар тууштай ажиллахаа мэдэгдэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18