​Сүүлийн дөрвөн хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ

Н.Мижидмаа
1 цагийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 17-ноос 20-ны өдөр буюу сүүлийн 4 хоногт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс төв эмнэлэгт 251, салбар эмнэлэгт 31 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тухайлбал энэ сарын 17-ны өдөр 71, 18-ны өдөр 58 байсан бол, 19-ний өдөр 83, 20-ны өдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн байна.
Мөн дээрх өдрүүдэд осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ сарын 03-ны өдрөөс буюу цас орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөж байна.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.68.107.126
2023/11/22
0
0
аргагүй ш дээ. Явган хүний зам стандартын биш плитагаар тавьж байна. Цастай өдөр битгийх л бороотой үед хальтарч байна. Явган хүний замын хальтрахгүй болгох мөн автбусны буудлуудыг ТҮЦ нээс чөлөөлөх хэрэгтэй байна. Явган хүний зам дээр ТҮЦ байрлуулчихаад явах газаргүй болгож байна. Автобусны зогсоол дээр хувийн мишинууд зогсчихоод тойрч автобусанд суух гэж яваад хальтарч байна ш дээ.
Хариулах
2001:67c:2660:425:e::144
2023/11/22
0
0
хамаг сүүжний ясаа тараагаад дуусгах ньдээ кака хахах
Хариулах
66.181.160.40
2023/11/22
1
0
МАНингууд зөв зүгээр байсан халтирдаггүй илүү урт настай хавтангуудыг хуулаад энэ нэг хятадын боржин замыг тавьж байгаа, ердийн явган хавтан м2 нь 110мянга хавцаа байдаг бол энэ боржин м2 250-350 мянга орчим үнэтэй байдаг. МАНайхан 1,5 саяар хийлгэж байгаа тэгхээр МАНингуудад мэдээж их мөнгө унаж байгааг нь хийлгэж таараа. тэгээд хамгийн зэвүүн нь ийм зам тавьчаад халтирч унавал ойр орчимын үйлдвэр үйлчилгээний газрыг шүүхэд өг гэж яс хаяж байгаа псдаа, МАНингийн төр өөрөө ийм новшын болцон.
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18