Сэрэмжлүүлэг: Зарим нутгаар их хэмжээний нойтон цас орж, шуурахыг онцгойлон анхааруулж байна

Н.Мижидмаа
2023/11/21

Өнөөдөр Дундговийн нутаг, Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас орохыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орно . Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн  байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 14 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 16 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 20 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 21 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 22 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр