“MONGOL MADE” хүнс үйлдвэрлэнэ

М.Төгөлдөр
2023/11/20

2023 оны 12 сард 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлнэ.

 Ариутгал, ахуйн хэрэглээ, арьс арчилгааны 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “MONGOL MADE” нэгдэл үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж хүнсний салбарт орж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Дотоодын савангийн хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадал бүхий савангийн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж,  гар аргаар саван үйлдвэрлэгчдийг түүхий эд, тоног төхөөрөмжөөр ханган үйлдвэрлэгч болох боломж олгон савангийн кластер үүсгэн ажиллаж буй “MONGOL MADE” нэгдэл  сэтгэл шингэсэн сайн хүнсийг “MONGOL MADE GOURMET” нэрийн дор үйлдвэрлэнэ.

Ирэх сард 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх ба монгол уламжлалаар бүтээсэн сүү сүүн бүтээгдэхүүн,  элсэн чихрийн орц найрлагагүй жимс жимсгэнээр хийсэн бүтээгдэхүүн, зэрлэг органик амттан гэсэн үндсэн 3 чиглэлд бүтээгдэхүүнүүдээ гаргана. 

Булган аймгийн Сайхан сумын айраг, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хоормог, Өвөрхангай аймгийн Хужирт сумын шимийн архи, Хөвсгөл аймгийн Хатгал сумын тараг, Завхан аймгийн Түдэвтэй сумын аарц гэсэн ТАВАН ХОШУУ нэртэй монгол уламжлалаар бүтээсэн сүүн бүтээгдэхүүний багцыг малчны хотноос эрүүл ахуйн чанар стандартад нийцүүлэн харилцагчдынхаа ширээн дээр авчрах нь.

Элсэн чихрийн хэт их хэрэглээнээс зайлсхийх харилцагчдынхаа эрэлтэд нийцүүлэн монгол зөгийн балтай зэрлэг жимсний чанамалуудыг мөн зах зээлд гаргах юм байна.

Монголыг зорин ирэх жуулчдын хэрэгцээнд зориулан 2 төрлийн зэрлэг органик амттаныг монгол уламжлалаар бүтээж байна.

Бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодлын үйлдвэрлэлийг ХонгКонгийн Мин Фай групп хариуцан ажиллаж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18